Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ

Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 08-ны өдрийн өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 9988 улсын дугаартай зорчигч тээврийн автобус осолдож, хоёр хүн нас барж, 43 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон.

Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд  нэгдүгээр сарын 9-ны өглөө Улаанбаатар хот руу 37 хүнийг галт тэргээр, хоёр хүнийг нэгдсэн байдлаар онгоцоор авчирхад Онцгой байдлын ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гэмтлийн эмнэлэг, Яаралтай Түргэн Тусламжийн төв болон Хаан Даатгал компанийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тосон авч гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн.

Автобусанд нийт 45 зорчигч байснаас 43 зорчигч даатгалд хамрагдсан, хоёр зорчигч даатгалгүй зорчиж явсан бөгөөд Хаан Даатгал компани нь нэгдүгээр сарын 9-ны өдөр 27 хохирогч, 10-ны өдөр 8 хохирогчтой уулзсан бөгөөд  хөнгөн гэмтэлтэй гэрээр эмчлүүлж буй хохирогчидтой уулзахаар ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Авто Тээврийн Үндэсний Төв, Дэлгэрэх Хүнс ХХК /автобус компани/ болон Хаан Даатгал компанийн удирдлагууд хамтарсан уулзалт хийн урьдчилсан байдлаар нөхөн төлбөрүүдийг шийдвэрлэсэн бөгөөд Замын-Үүдэд үлдсэн зорчигчид болон бусад Хаан даатгал ХХК-тай холбогдоогүй иргэд Хаан Даатгал компанийн 99102584 дугаараар холбоо барина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж