Р.Амаржаргал: Ардчилсан нам хувь хүний нам болчихоогүй | News.MN

Р.Амаржаргал: Ардчилсан нам хувь хүний нам болчихоогүй

Р.Амаржаргал: Ардчилсан нам хувь хүний нам болчихоогүй

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Р.АМАРЖАРГАЛ: Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ ЯВСАН НЬ ДЭЭР

АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Монголчуудын хувьд өнгөрсөн он халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улс төрийн хүрээнд чамгүй олон үйл явдал өрнөсөн. ЖДҮ-г тойрсон асуудал, МАН-ын хагарал төрийг гацаасан зэрэг улс төрийн талцал үргэлжилсээр л байна. Та өнгөрөгч жилийн улс төрийг өнгийг дүгнэж хэлбэл?

Холбоотой мэдээ

"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр"

-Өөрийн тань хэлсэнчлэн улс төрийн хувьд хагаралтай жил байлаа. Нөгөө талаас ялангуяа улс төрийн хүрээний болж бүтэхгүй зүйлс ил гарсан гэж 2018 оныг дүгнэж болно. Асуудлыг хэн ямар өнцгөөс харж байна түүгээрээ л дүгнэх байх. Болсон үйл явдлуудыг жагсаагаад харвал өөрийн эрхгүй анхаарал татахаар хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт,
. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Аливаа сонгуульд улс төрийн намууд боловсон хүчнээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэвч энэ ажлаа намууд хийсэнгүй. Улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй нь нам өөрөө бүрэн гүйцэд төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Шинэ зууны эрэлт хэрэгцээнд дүйцэхүйц ажиллах чадвар алга. Хоёрдугаарт, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой бус  байна. Намынхаа эрхэм  үнэт зүйл юу вэ гэдгийг өөрсдөө ойлгож ухамсарлаагүй нь дээрхтэй холбоотой.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

М.ЭНХСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГЭНД ИТГЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.


-Шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлав уу?

-Ерөөл бодож сайхан л гэнэ шүү дээ. Яг үнэндээ бол 2019 он хэцүү л жил болох төлөвтэй. Санаа зовж байна.

-Өнгөрсөн 2018 он Монголын улс төр болоод дэлхийн улс орнуудад нэлээд ширүүн байсан. Энэ онд ч байдал дээрдэхгүй, санаа зовж байгаагаа та хэллээ. Яагаад, ямар үндэслэлээр хүнд хэцүү жил болно гэж дүгнэж байна вэ?

Холбоотой мэдээ

М.Энхсайхан: Ерөнхийлөгчийн үгэнд итгэхгүй байна

М.Энхсайхан: Ерөнхийлөгчийн үгэнд итгэхгүй байна

-Юуны өмнө дэлхийн байдлаас эхэлж ярья гэж бодож байна. АНУ-ын “Стратфор” гэх нэгэн судалгааны байгууллагаас саяхан 2019 оны төлөв байдлын тухай гаргасан судалгааг үзлээ. Уг судалгаагаар их гүрнүүдийн зодоон 2019 онд эрчимжинэ гэж байна. Ялангуяа АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн даамжирна гэжээ. Шалтгаан нь дэндүү гүнзгий бөгөөд эрс тэс хоёр өөр тогтолцооны мөргөлдөөн учир тэгэх ч болов уу гэж бодож сууна. Геополитик бизнест саад тотгор болно гэсэн байна лээ. Энэ судалгааны Монголтой хамаарах зарим хэсгийг монголчилж өөрийн paxmongolica.org сайтад тавьсан байгаа, уншаарай.

Өөр бас нэгэн судалгааг харахад дэлхийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарах төлөвтэй байна. Түүхий эдийн зах зээлийн хандлагыг ажвал нүүрсний хувьд үнэ 5-10 хувиар буурах төлөвтэй. Манай хувьд нүүрсний үнэ гэхээсээ илүүтэй аль болох нүүрс их хэмжээгээр гаргаж орлого олох зорилттой байгаа. Төсөвт 42 сая тонн гаргана гэж төлөвлөсөн санагдаж байна. Гол худалдан авагч Хятад нүүрсний хэрэглээгээ 2019 онд 50 орчим хувиар бууруулна гэж байгааг бодолцвол бидний тавьсан зорилго дэндүү өөдрөг болсон байж магадгүй. Муугаар бодвол олох орлого нэлээд тасалдаж мэдэхээр. Алт, зэсийн үнэ өсөх төлөв харагдахгүй байгаа. Ер нь түүхий эдийн үнийн өсөлтийг горьдох хэрэггүй байх. Энэ нөхцөлд аль болох үйлдвэрлэлийнхээ хэмжээ, үр ашигт илүү анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Г.УГАЛЗЦЭЦЭГ: БОДИБИЛДИНГ МИНИЙ АМЬДРАЛЫГ ЭРС ӨӨРЧИЛСӨН

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Гамбагаагийн Угалзцэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе. Хэр догдлов?

Холбоотой мэдээ

"Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн"

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал авахын өмнөх өдөр нь утасдаж хэлдэг юм билээ. Анх шагнал авах тухайгаа сонсоод ер догдлоогүй. Тэгсэн шагнал авдаг өдөр сэтгэл их догдолж, хөдөлсөн. Би энгийн үедээ хар бараан өнгийн хувцас их өмсдөг. Харин хар өнгийн дээл өмсөж байгаагүй. Шагнал авахдаа анх удаа хар өнгөтэй дээл өмссөн. Цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дээл захиалгаар оёулж амжаагүй. Тэгээд хамгийн эхэнд өмсөж үзсэн дээлээ шууд худалдаж авсан. Надад дээл маань ч яг таарсан. Хүмүүс “Шинэхэн гавьяатын дээл үнэхээр гоё харагдаж байсан” гэж хэлсэн.

-Таны хувьд бодибилдингийн спортоор дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэсэн үү?

-Миний хувьд Монгол Улсаас анхны бодибилдингийн дэлхийн аварга болсон эмэгтэй тамирчин. Мөн анхны эмэгтэй Монгол Улсын гавьяат тамирчин болж байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Д.ЭРБОЛД: ТӨМС БУДСАНААС ХОЙШ ХҮМҮҮС ИХ ХАНДАЖ БАЙГАА

“Beauty of Gezanne-2018″ уралдааны тэргүүн байрын эзэн Д.Эрболдтой ярилцлаа.


-Яагаад  нүүр будагч  болохоор шийдэв. Урлагт илүүтэй дурлаад явж байсан шүү дээ?

–Анх 16 настайдаа 2011 онд “Universe best songs” тэмцээнд орж байлаа. Тасралтгүй дөрвөн жил оролцсон. Харамсалтай нь дандаа дөрөвдүгээр шатнаасаа хасагддаг байсан. Тухайн үед дуучин болно л гэж бодоод хасагдсан ч жил бүрийн тэмцээнд ордог байсан байх л даа. Тэгээд 2016 оны намар “Salt make-up” студийн сургалтад сууснаар өөрийнхөө юу хийх ёстойг, юунд дуртайгаа олж мэдээд аравдугаар сараас эхлээд “Salt make-up” студид ажилласан. Би нүүр будагч болоод хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлж, суралцсаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хоёр найзынхаа хамт нүүр будалтын салон ажиллуулах болсон. Одоо дуулах гэхээсээ илүү нүүр будах талдаа анхаарч ажиллаж байна даа.

Холбоотой мэдээ

Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

-Хөрөг зураг маш сайн зурдаг гэдгийг чинь мэдэх хүмүүс олон бий. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Би хөрөг зураад дөрвөн жил болж байна. 4-5 настай байхаасаа зураг зурж эхэлсэн гэж ээж ярьдаг. Би арван жилдээ ч зургийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан. Аравдугаар ангид байхдаа хар зургийн сонгонд сууснаар зурах арга барилаа олж авсан. Миний анхны бүтээл “Титаник” киноны Роузийн нүцгэн зураг. Эндээс л зургийн төрлөө олж, цааш урагшлах эрч хүчээ олж авсан. Би ихэвчлэн эмэгтэй хүний гоо сайхныг зурах дуртай. Хүмүүс унтсаны дараа чимээгүй орчинд дуртай дуугаа сонсонгоо зургаа зурдаг. Зураг зурах бүрдээ тодорхой хэмжээнд сайжирч байгаагаа мэдэрдэг.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Г.СОДГЭРЭЛ: МИСС НЭВТРҮҮЛЭГЧ ХОЁРЫГ ЯАГААД ХОСЛУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

“Манжуурын мисс-2018″ олон улсын уралдааны тэргүүн  титмийн эзэн, нэвтрүүлэгч Г.Содгэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Тэмцээн хэдэн үе шаттайгаар болж өндөрлөсөн бэ? Тэмцээний талаар товч мэдээлэл өгөөч?

-Баярлалаа. “Манжуурын  мисс-2018″ олон улсын уралдаан нь "Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриа дор болж өндөрлөсөн. Хятад, Монгол, Орос гурван улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр. Тус уралдаан нь Манжуур хотноо арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Уралдаанд Хятад улсаас 15, Монгол улсаас 15, Орос улсаас 30 нийт гурван орны 60 гоо бүсгүйчүүд эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан бол дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа зэргээр өрсөлдсөн. Ерөнхийдөө гурван үе шаттай гэсэн үг.

Холбоотой мэдээ

"Мисс, нэвтрүүлэгч хоёрыг яагаад хослуулж болохгүй гэж"

Сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд шилдэг арав, тусгай байр зургаа, тэргүүн, дэд, гутгаар гэсэн нийт 19  шагналтай. Үүн дээр шилдэг зохион байгуулагч хамт олон нэмэгдээд нийт 20 шагналтай. Энэ жил Монгол Улсын баг нийт 20 шагналын 11-ийг эх орондоо авчирсан. Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг Манжуур хотыг зорьсон. Түүхэндээ ингэж олуулаа явж байсангүй. Би хувьдаа чамлахааргүй том амжилт гэж бодож байна. Миний хувьд үндэсний хувцас болон усны хувцастай бүжгийн гараагаа амжилттай гүйцэтгэсэн. Харин гоёлын даашинзтай гараа дээрээ урт даашинзныхаа хормойнд бүдэрсэн. Тэмцээнд олон сар хөдөлмөрлөсөн учраас шагнал авах байх гэсэн нууцхан горьдлого байсан ч бүдэрсэндээ сэтгэл гонсгор байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-12 149.167.33.143

ЗА НЭГ ХҮНИЙ МЭДЭЛД ОЧСООН ОЧСОН МАРГААД ХЭРЭГГҮЙ ЭЭ ОЛОН ТҮМЭН ТЭГЖ ДҮГНЭЖ БНА. ХАРАМСАЛТАЙ НЬ МАНАЙ МҮДНИЙ ГАНЦ ЛИДЕР РЕЦИДИВ ЭТГЭЭДИЙН САЛТААНД ХАВЧУУЛАГДДАГ Л ЁОЗГҮЙ БАЙНА RIP

Avatar

Зочин 2019-01-12 122.201.31.111

ANiin dargiin ih hural deer helj baigaa ugiig uzev. Uneheer oi gutlaa. Yos zui, hariltsaanii soyol ene ter yariad ch hegerggui. Ene nam namag balchigt jiveed baihgui boljee

Avatar

Зочин 2019-01-12 202.126.89.70

Энэ өлбийсөн нөхөр юу гэнээ. Чацга царайлчихаад АЖ чи Хүрэлсүх шиг зоригтой байсан бол улс ингэтлээ дампуу болохгүй байлаа. Гэрийн араар орж хуцдаг нохойноос ялгаа юу байна.

Avatar

Зочин 2019-01-12 202.126.89.70

Энэ өлбийсөн нөхөр юу гэнээ. Чацга царайлчихаад АЖ чи Хүрэлсүх шиг зоригтой байсан бол улс ингэтлээ дампуу болохгүй байлаа. Гэрийн араар орж хуцдаг нохойноос ялгаа юу байна.

Avatar

зочин 2019-01-12 202.9.43.55

аж, эс хоёр хувалз минь та хоёроор ерөнхийлаөгч, ерөнхий сайд хоёр болгосон бол баттулга, хүрэлсүх энэ хэмжээний байж чадах уу. хэрэв та хоёрыг гаргасан бол булхай луйвар улам гүндээ орж, улс орон тусгаар тогтнолоо алдах байлаа. яагаад эх орны төлөө үйлс хийх гэж байгаа хүний эсэргүүцдэг байнаа. тэд эх орныг идэж ууж байгаа идээ бээрийн эсрэг зогслоо. үүнийг яагаад эсэргүүцэж байнаа та нар. очирбат, элбэгдорж, энхбаяр м.энхболд, амаржаргал, энхсайхан…гээд энэ тэмцэл болох эх тавьсан шүү дээ.

Avatar

зочин 2019-01-12 202.9.43.55

муу хувхай цадаж хандаггүй хувалзнууд яах гэж ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрыг дайраад байнаа. эд нар байж байж ард түмэн та нарын булхайг мэдэв. ард түмэн доройтож, тэд амьдрая гэвч, хувалзнууд ядуу амьдруулах гээд тэмцээд ард биднийг боолчлох гэх юм.нэг юмыг дүгнэхэд баттулга, хүрэлсүх хоёр цэвэр монгол хүү юм. үзэл бодол, хийх зүйл зорилго нь эх ороны төлөө байдаг юм байна гэдгийг лав ойлгов. хувхай хувалз минь идсэнээ нуугаад, бүү баригдаасай гээд залбирч суу. баттулга, хүрэлсүхийг бүү оролд

Avatar

зочин 2019-01-12 202.9.43.55

өнөөдөрийн байдлаар баттулга, хүрэлсүх хоёрын хувьд муулах арга алга. өнөөдөрийн байдлыг тэд өнөөдөр шууд буй болгоогүй. элбэгдорж, энхсайхан, амаржаргалын үеэс буй болсон. өөрсдөө ийм булай лайг буй болгочихоод, та нарын баас, шээснээс салах гэж энэ цэвэр монгол хөвүүд зүтгээд байгаа бус уу. ард түмнийг тэнэг гэж сэтгэдэг бодлоо орхи. та нарыг юу хэлсэн ч үгийг чинь итгэдэг тоодог хүн монголд алга. та нар хүрэлсүх, баттулга хоёрыг муу хэлээд яллах гээд нэмэргүй. энэ хоёр ард түмний хамгаалагч

Avatar

Amar 2019-01-12 202.179.24.138

Ер нь 2012 оноос хойш улс мөнгөтэй болонгуут Засаг төр барьж байсан арчаагүй хүмүүст улс орноо боддог бус ууж, идэх зам заадаг хүмүүс хэрэгтэй болсон.Хэдхэн хүн баяжиж МАНАН үүсэн ард иргэд ядуурсан.Өнөөдөр үүнийг өөрчилж улс,ард иргэдээ боддог хүмүүст ажлаа хийх боломж олгох тэмцэл явагдаж байна шүү дээ.Ингэж чадвал монгол суга хөгжнөө.

Avatar

Зочин 2019-01-12 103.26.194.236

АЖ гуай одоо л АН-д үнэд орлоо гэж эндүүрээд байна. Ад болж ерөнхий сайдаа Сайханбэлгэд алдсанаа мартсан юм байх даа. Ой санамж гэж алга болсон уу…

Avatar

Huuk l***r jdv-chin 2019-01-12 103.26.195.144

Hurelsuh dur esgesen hudlaa l***r gedgiig say harlaa. JDV-chidee hamgaalaad uldlee. Tursun dvv Otgonbayar gej nuhur Barilgiin yaamiig samarch bgaa shuu arhichin huuhenchin avilgachin deer ni shal holduu tolgoi hooson yag ah shigee gar bdag shuu. Uhmaagiin huuhduudiig turuus zailuultsgaay

Avatar

Зочин 2019-01-12 64.119.23.138

цатгалан хувалзнуудаа дуугай сууж байсан чинь өлзийтэй байх шүү

Avatar

Зочин 2019-01-12 202.126.88.57

Ene ardchilsan Nam bishee. Gaigui hun gej boddog bsan yumsan

Avatar

Зочин 2019-01-12 149.167.33.143

БАС НАМЫН ДАРГА АА ЯВ ГЭЖ ХЭЛЖ ЧАДСАН БОЛ ҮГЭНД ЧИНЬ ҮНЭН ШУДАРГА ЁС ХАЛЬТ ОРОХ БАЙЛАА. ТАНАЙ НАМ МАХН ШИГ НЭГ ХҮНИЙ НАМ БОЛЖЭЭ. УРЬД АН ШАЛ ӨӨР БӨЙСӨН ДАА ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Avatar

Zochin 2019-01-12 202.9.45.51

2iin hoorond ulsturch bolj yantsaglaj baihaar ashig haisan businessman geed uursdiiguu zarlachihaasai.

Avatar

Зочин 2019-01-12 103.26.195.137

АН гэж байхгүй ЭРДЭНЭ ВАН гэж байдаг ююм шүү энэ амаржаргал тэмбүүрчээ хѳѳрхий

Avatar

Зочин 2019-01-12 103.229.122.163

Амаржаргалаа чи ингэж чалчих болоогүй,чи удахгүй нохойноос дор шээх болно ?

Avatar

Зочин 2019-01-12 103.229.121.250

МОНГОЛ УЛС ОДОО ЖИНХЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭЗЭНТЭЙ БОЛСОН ШҮҮ. МОНГОЛ ЯЛНАА!!! 30 ГАРУЙ ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ХООСОН ЧАЛЖИЖ БИДНЭЭС АВСАН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИЖ ДУРГИЖ АМЬДАРЧ ИРСЭН ИЙМ ЭТГЭЭДҮҮД БАС ХАНААГҮЙ, ДАХИЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНААТАЙ. МӨН ГОРЬДВОО!!!

Avatar

тттт 2019-01-12 66.181.161.67

тойрго Тайвань тагнуул Батчимэгт худалдсан урвагч ѳвгѳн Амаржаргал дутаад хол очиж хуцаарай

Avatar

Зочин 2019-01-12 66.181.190.180

Амаржаргалыг дэмждэг. Боловсролтой ухаантай даан ч зальгүй найраагүй тул дэмжигдээгүй дээ

Avatar

ардчилсан намын гишүүн туяа. 2019-01-12 182.160.32.204

с.эрдэнийнхээ бөгсөнд наалдчихсан амаржаргал баастай хутгалдчихлаа. бээжин энхсайхан ч яахав угийн монголын дайсан.

Avatar

Halh 2019-01-12 66.181.178.246

2 hyatadiin yariltslagand sain tamirchin ene teriig havchuuldag n yaj bgaan bol.

Avatar

иргэн 2019-01-12 202.9.43.254

Энэ Амаржаргал Энхсайхан хоёр ѳѳрсдийгѳѳ магтсан биеэ тоосон Ц.Элбэгдоржийн бууны нохойнууд.Баттулга Хүрэлсүх хоёр ядаж монгол залуус шүү.

Avatar

зочин 2019-01-12 103.57.93.12

хэ хэ хэ мөн магтах хүнээ олж дээ. тэд чинь дээрэмчид, луйварчид шүү дээ

Avatar

Зочин 2019-01-12 66.181.161.56

Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүй хариугаа Эрдэнээтэй нийлж Баттулгаас авч байгаа юм уу. Санхүү эдийн засгийн сургуулийг буцааж өгөөрэй

Avatar

зочин 2019-01-12 64.119.24.83

Энхсайхан Амаржаргал 2-т хэлэхэд шүүмжлэх шиг амархан ажил хорвоод байдаггүй гэж\nнэг ухаантан хэлсэн байдаг. Бас мориноосоо буугаад төр төвхнүүлэх хэцүү гэж Богд хаан\nхэлдэг байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж