Р.Амаржаргал: Ардчилсан нам хувь хүний нам болчихоогүй

Хуучирсан мэдээ: 2019.01.12-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: Ардчилсан нам хувь хүний нам болчихоогүй

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Р.АМАРЖАРГАЛ: Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ ЯВСАН НЬ ДЭЭР

АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Монголчуудын хувьд өнгөрсөн он халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улс төрийн хүрээнд чамгүй олон үйл явдал өрнөсөн. ЖДҮ-г тойрсон асуудал, МАН-ын хагарал төрийг гацаасан зэрэг улс төрийн талцал үргэлжилсээр л байна. Та өнгөрөгч жилийн улс төрийг өнгийг дүгнэж хэлбэл?

Холбоотой мэдээ

"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр"

-Өөрийн тань хэлсэнчлэн улс төрийн хувьд хагаралтай жил байлаа. Нөгөө талаас ялангуяа улс төрийн хүрээний болж бүтэхгүй зүйлс ил гарсан гэж 2018 оныг дүгнэж болно. Асуудлыг хэн ямар өнцгөөс харж байна түүгээрээ л дүгнэх байх. Болсон үйл явдлуудыг жагсаагаад харвал өөрийн эрхгүй анхаарал татахаар хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт,
. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Аливаа сонгуульд улс төрийн намууд боловсон хүчнээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэвч энэ ажлаа намууд хийсэнгүй. Улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй нь нам өөрөө бүрэн гүйцэд төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Шинэ зууны эрэлт хэрэгцээнд дүйцэхүйц ажиллах чадвар алга. Хоёрдугаарт, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой бус  байна. Намынхаа эрхэм  үнэт зүйл юу вэ гэдгийг өөрсдөө ойлгож ухамсарлаагүй нь дээрхтэй холбоотой.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

М.ЭНХСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГЭНД ИТГЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.


-Шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлав уу?

-Ерөөл бодож сайхан л гэнэ шүү дээ. Яг үнэндээ бол 2019 он хэцүү л жил болох төлөвтэй. Санаа зовж байна.

-Өнгөрсөн 2018 он Монголын улс төр болоод дэлхийн улс орнуудад нэлээд ширүүн байсан. Энэ онд ч байдал дээрдэхгүй, санаа зовж байгаагаа та хэллээ. Яагаад, ямар үндэслэлээр хүнд хэцүү жил болно гэж дүгнэж байна вэ?

Холбоотой мэдээ

М.Энхсайхан: Ерөнхийлөгчийн үгэнд итгэхгүй байна

М.Энхсайхан: Ерөнхийлөгчийн үгэнд итгэхгүй байна

-Юуны өмнө дэлхийн байдлаас эхэлж ярья гэж бодож байна. АНУ-ын “Стратфор” гэх нэгэн судалгааны байгууллагаас саяхан 2019 оны төлөв байдлын тухай гаргасан судалгааг үзлээ. Уг судалгаагаар их гүрнүүдийн зодоон 2019 онд эрчимжинэ гэж байна. Ялангуяа АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн даамжирна гэжээ. Шалтгаан нь дэндүү гүнзгий бөгөөд эрс тэс хоёр өөр тогтолцооны мөргөлдөөн учир тэгэх ч болов уу гэж бодож сууна. Геополитик бизнест саад тотгор болно гэсэн байна лээ. Энэ судалгааны Монголтой хамаарах зарим хэсгийг монголчилж өөрийн paxmongolica.org сайтад тавьсан байгаа, уншаарай.

Өөр бас нэгэн судалгааг харахад дэлхийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарах төлөвтэй байна. Түүхий эдийн зах зээлийн хандлагыг ажвал нүүрсний хувьд үнэ 5-10 хувиар буурах төлөвтэй. Манай хувьд нүүрсний үнэ гэхээсээ илүүтэй аль болох нүүрс их хэмжээгээр гаргаж орлого олох зорилттой байгаа. Төсөвт 42 сая тонн гаргана гэж төлөвлөсөн санагдаж байна. Гол худалдан авагч Хятад нүүрсний хэрэглээгээ 2019 онд 50 орчим хувиар бууруулна гэж байгааг бодолцвол бидний тавьсан зорилго дэндүү өөдрөг болсон байж магадгүй. Муугаар бодвол олох орлого нэлээд тасалдаж мэдэхээр. Алт, зэсийн үнэ өсөх төлөв харагдахгүй байгаа. Ер нь түүхий эдийн үнийн өсөлтийг горьдох хэрэггүй байх. Энэ нөхцөлд аль болох үйлдвэрлэлийнхээ хэмжээ, үр ашигт илүү анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Г.УГАЛЗЦЭЦЭГ: БОДИБИЛДИНГ МИНИЙ АМЬДРАЛЫГ ЭРС ӨӨРЧИЛСӨН

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Гамбагаагийн Угалзцэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе. Хэр догдлов?

Холбоотой мэдээ

"Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн"

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал авахын өмнөх өдөр нь утасдаж хэлдэг юм билээ. Анх шагнал авах тухайгаа сонсоод ер догдлоогүй. Тэгсэн шагнал авдаг өдөр сэтгэл их догдолж, хөдөлсөн. Би энгийн үедээ хар бараан өнгийн хувцас их өмсдөг. Харин хар өнгийн дээл өмсөж байгаагүй. Шагнал авахдаа анх удаа хар өнгөтэй дээл өмссөн. Цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дээл захиалгаар оёулж амжаагүй. Тэгээд хамгийн эхэнд өмсөж үзсэн дээлээ шууд худалдаж авсан. Надад дээл маань ч яг таарсан. Хүмүүс “Шинэхэн гавьяатын дээл үнэхээр гоё харагдаж байсан” гэж хэлсэн.

-Таны хувьд бодибилдингийн спортоор дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэсэн үү?

-Миний хувьд Монгол Улсаас анхны бодибилдингийн дэлхийн аварга болсон эмэгтэй тамирчин. Мөн анхны эмэгтэй Монгол Улсын гавьяат тамирчин болж байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Д.ЭРБОЛД: ТӨМС БУДСАНААС ХОЙШ ХҮМҮҮС ИХ ХАНДАЖ БАЙГАА

“Beauty of Gezanne-2018″ уралдааны тэргүүн байрын эзэн Д.Эрболдтой ярилцлаа.


-Яагаад  нүүр будагч  болохоор шийдэв. Урлагт илүүтэй дурлаад явж байсан шүү дээ?

–Анх 16 настайдаа 2011 онд “Universe best songs” тэмцээнд орж байлаа. Тасралтгүй дөрвөн жил оролцсон. Харамсалтай нь дандаа дөрөвдүгээр шатнаасаа хасагддаг байсан. Тухайн үед дуучин болно л гэж бодоод хасагдсан ч жил бүрийн тэмцээнд ордог байсан байх л даа. Тэгээд 2016 оны намар “Salt make-up” студийн сургалтад сууснаар өөрийнхөө юу хийх ёстойг, юунд дуртайгаа олж мэдээд аравдугаар сараас эхлээд “Salt make-up” студид ажилласан. Би нүүр будагч болоод хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлж, суралцсаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хоёр найзынхаа хамт нүүр будалтын салон ажиллуулах болсон. Одоо дуулах гэхээсээ илүү нүүр будах талдаа анхаарч ажиллаж байна даа.

Холбоотой мэдээ

Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

Д.Эрболд: Төмс будсанаас хойш хүмүүс их хандаж байгаа

-Хөрөг зураг маш сайн зурдаг гэдгийг чинь мэдэх хүмүүс олон бий. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Би хөрөг зураад дөрвөн жил болж байна. 4-5 настай байхаасаа зураг зурж эхэлсэн гэж ээж ярьдаг. Би арван жилдээ ч зургийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан. Аравдугаар ангид байхдаа хар зургийн сонгонд сууснаар зурах арга барилаа олж авсан. Миний анхны бүтээл “Титаник” киноны Роузийн нүцгэн зураг. Эндээс л зургийн төрлөө олж, цааш урагшлах эрч хүчээ олж авсан. Би ихэвчлэн эмэгтэй хүний гоо сайхныг зурах дуртай. Хүмүүс унтсаны дараа чимээгүй орчинд дуртай дуугаа сонсонгоо зургаа зурдаг. Зураг зурах бүрдээ тодорхой хэмжээнд сайжирч байгаагаа мэдэрдэг.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Г.СОДГЭРЭЛ: МИСС НЭВТРҮҮЛЭГЧ ХОЁРЫГ ЯАГААД ХОСЛУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

“Манжуурын мисс-2018″ олон улсын уралдааны тэргүүн  титмийн эзэн, нэвтрүүлэгч Г.Содгэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Тэмцээн хэдэн үе шаттайгаар болж өндөрлөсөн бэ? Тэмцээний талаар товч мэдээлэл өгөөч?

-Баярлалаа. “Манжуурын  мисс-2018″ олон улсын уралдаан нь "Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриа дор болж өндөрлөсөн. Хятад, Монгол, Орос гурван улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр. Тус уралдаан нь Манжуур хотноо арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Уралдаанд Хятад улсаас 15, Монгол улсаас 15, Орос улсаас 30 нийт гурван орны 60 гоо бүсгүйчүүд эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан бол дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа зэргээр өрсөлдсөн. Ерөнхийдөө гурван үе шаттай гэсэн үг.

Холбоотой мэдээ

"Мисс, нэвтрүүлэгч хоёрыг яагаад хослуулж болохгүй гэж"

Сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд шилдэг арав, тусгай байр зургаа, тэргүүн, дэд, гутгаар гэсэн нийт 19  шагналтай. Үүн дээр шилдэг зохион байгуулагч хамт олон нэмэгдээд нийт 20 шагналтай. Энэ жил Монгол Улсын баг нийт 20 шагналын 11-ийг эх орондоо авчирсан. Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг Манжуур хотыг зорьсон. Түүхэндээ ингэж олуулаа явж байсангүй. Би хувьдаа чамлахааргүй том амжилт гэж бодож байна. Миний хувьд үндэсний хувцас болон усны хувцастай бүжгийн гараагаа амжилттай гүйцэтгэсэн. Харин гоёлын даашинзтай гараа дээрээ урт даашинзныхаа хормойнд бүдэрсэн. Тэмцээнд олон сар хөдөлмөрлөсөн учраас шагнал авах байх гэсэн нууцхан горьдлого байсан ч бүдэрсэндээ сэтгэл гонсгор байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж