Гурван аваргатай Хацү башё Ням гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Гурван аваргатай Хацү башё Ням гаригт эхэлнэ

Гурван аваргатай Хацү башё Ням гаригт эхэлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё эхлэхэд хоёр хоног үлдлээ. Токио хотод ирэх Ням гаригт /2019.01.13/ нээлтээ хийх Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аваргууд барилдана.

Сүмогийн өнөө цагийн гурван өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг өнжсөн бөгөөд оны эхний башёд барилдахаар болж байгаа. Тиймээс энэ башё ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Мөн аваргуудаас гадна озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий.

Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийт 20 гаруй монгол бөх барилдахаар болсон байна.

Ням гаригт эхлэх Хацү башёгийн эхний өдрийн оноолт гарчээ.

Их аварга Хакүхо комосүби Миёогирюүтэй, аварга Кисэносато комосүби Митакэүмитэй оноолт таарсан бол аварга Какүрюү маэгаширагийн нэгээс барилдах Точиоозантай эхний барилдаанаа хийхээр болжээ. Мөн озэки Такаясү Ичиножёотой,  Гоэйдо Нишикигитэй барилдах юм байна.

Хацү башё нэгдүгээр сарын 13-27-ны хооронд Токио хотод болно.

Их аварга Хакүхо М.Даваажаргал
Аварга Какүрюү М.Ананд
Аварга Кисэносато
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж