Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 24 цагаан зээрт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 22 нь амьд, хоёр нь хууль бус агнуурт өртжээ.
Амьд байгаа 22 цагаан зээрийг ажиглахад гурван улсын хил дамнан нүүдэллэж байгаа аж. Тухайлбал, хүзүүвч зүүсэн зээрээс гурав нь ОХУ, нэг нь БНХАУ-руу нүүдэллэжээ. ОХУ руу нүүдэллэсэн гурван цагаан зээрийн хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж орж ирсэн байна. Ингэснээр ОХУ-ын нутагт нэг, БНХАУ-д нэг цагаан зээр өвөлжиж байгаа аж.
Холбоотой мэдээ