Хятадын имиж ямар байв?

Хуучирсан мэдээ: 2015.03.21-нд нийтлэгдсэн

Хятадын имиж ямар байв?

Фото: Ng Han Guan / AP

 

Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад оросууд эртнээс хятадуудад хамгийн таатай ханд. Хятадын мэдээллийн интернэт төвийн сайтаар явуулсан санал асуулгад энэ тухай өгүүлсэн байв.

 

Асуулгад оролцсон хүмүүсээс Хятадад хэрхэн ханддагийг 10 оноогоор үнэлэхийг хүссэн бөгөөд оросууд хятадуудыг 7,6 оноогоор үнэлсэн нь хамгийн өндөрт тооцогджээ. Харин япончуудын 3,4 онооны үнэлгээ хамгийн доогуурт тооцогдсон байна. Судалгаанаас харахад, жилийн дотор Хятадын имиж дэлхийн хэмжээнд 0,8 хувиар нэмэгджээ.

 

Асуугдагсдын 20 хувь нь "БНХАУ ойрын хугацаанд эдийн засгийн хөгжлийн төвшингөөрөө АНУ-ыг гүйцэн түрүүлнэ" гэсэн бол 37 хувь нь тэдний эсрэг байв. Гэхдээ л тэд Хятадын эдийн засгийг хурдтайгаар хөгжинө гэдэгт ерөнхийдөө санал нэгджээ.

 

Мөн асуулгад оролцогчид БНХАУ-ын даргыг дэлхийн лидерүүдийн дөрөвдүгээрт нэрлэсэн байна. Си даргыг Барак Обама, Владимир Путин, Дэвид Кэмерон нарын дараа орох удирдагч хэмээн тэд үнэлжээ.

 

Санал асуулгыг  Хятадын Гадаад хэргийн яамны судалгааны төв, MillWard Brown, Lightspeed GMI хүрээлэнгүүд хамтран  Хятад, АНУ, Их Британи, Орос, Энэтхэг, Бразили, Австрали, ӨАБНУ, Япон зэрэг  есөн оронд явуулсан бөгөөд улс тус бүрээс 18-65 насны 500 хүнийг хамруулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж