Н.Түвшинбаяр аварга жагсаалд нэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр аварга жагсаалд нэгджээ

Н.Түвшинбаяр аваргаас гадна урлаг, спортын олон эрхмүүд төв талбайд очлоо

Гэрэл зургийг М.ЗОРИГТ /"Бидний цөөхөн монголчууд" төсөл/

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү жагсаалд УИХ-ын нэр бүхий гишүүдээс гадна олны танил хүмүүс идэвхтэй оролцож байна. Тэгвэл тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр очиж, өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Монголын жүдочдоос анхлан олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирч 2018 оны долдугаар сарын 1-ий дараа болсон хар барааныг ялалтаараа мартуулж байсан баатар маань “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалд нэгдлээ.

Н.Түвшинбаяр аварга хэлэхдээ “Төр засгийн үйл ажиллагаа зогсохгүй явах ёстой. Монголчууд бид /залуучууд/ өөрсдийнхөө төлөө итгэл зүтгэл гаргаж явах хэрэгтэй. Залуучууд өөр өөрийнхөө төлөө зүтгэл гаргах нь чухал байна. Өнөөдөр болоод байгаа юм шиг хэрнээ ирээдүйд болохгүй байгааг харж байна. Өөрийнхөө төлөө болон эх орныхоо төлөө зүтгэх ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Н.Түвшинбаяр аваргаас гадна урлаг, спортын олон эрхмүүд төв талбайд очсон. Тэдний дунд мөн л хоёр дахь жагсаалдаа идэвхтэй оролцож байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн байлаа. Эхний жагсаалаас эхлэн өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргээд байгаа дуучин маань энэхүү жагсаалтын гол дүр яах аргагүй байв.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж