Г.Попович бүх цаг үеийн 3-рт орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Г.Попович бүх цаг үеийн 3-рт орж ирлээ

Г.Попович бүх цаг үеийн 3-рт орж ирлээ

Хойд Америкийн НБА-н Сан-Антонио Спөрс баг өнөөдөр Оклахома Сити Тандер багийг 154-147 харьцаатай буулгаж авлаа. Тоглолт маш сонирхолтой, ширүүн явагдаж 2 удаа цаг сунгасан тоглолтонд Г.Поповичийн шавь нар ялалт байгуулсан.

Гэхдээ үүнээс илүү нэгэн сонирхолтой статистик тус тоглолтонд бичигдсэн нь дасгалжуулагчийн амжилт байв. Сан-Антонио Спөрс багийн дасгалжуулагч Г.Попович НБА-д дасгалжуулагчийн карьерынхаа 1222 дахь ялалтаа авч Ж.Слоуны 1221 удаа ялалт байгуулсан амжилтыг давж бүх-цаг үеийн 3-рт бичигдлээ. Г.Попович өнгөрсөн оны 12 сарын 11-нд 1211 дэх ялалтаа байгуулж П.Рэйли дасгалжуулагчийн амжилтын өмнө 4-рт ороод байсан бол ийнхүү дахин нэг байр ахиж байна.

НБА-Д ХАМГИЙН ОЛОН ЯЛАЛТ АВСАН ДАСГАЛЖУУЛАГЧИД:

  1. Д.Нельсон – 1335 ялалт (Милоуки Бакс, Голден Стэйт Уорриорс, Нью-Йорк Никс, Даллас Маверикс)
  2. Л.Уилкенс – 1332 (Сиэтл Суперсоникс, Портлэнд Трэйл Блэйзерс, Кливленд Кавальерс, Атланта Хаукс, Торонто Рэпторс, Нью-Йорк Никс)
  3. Г.Попович – 1222 (Сан-Антонио Спөрс)
  4. Ж.Слоун – 1221 (Чикаго Буллс, Юта Жазз)
  5. П.Рэйли – 1210 (Лос-Анжелес Лейкерс, Нью-Йорк Никс, Миами Хит)
  6. Ж.Карл – 1175
  7. Ф.Жексон – 1155
  8. Л.Браун – 1098
  9. Р.Аделман – 1042
  10. Б.Фитч – 944

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж