Ардчилсан намын гишүүд чуулганы танхимын үүдэнд УИХ-ын тараах бичигт гарын үсэг зурах самбар байршуулсан бөгөөд дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гарын үсэг зурлаа.
Одоогоор энэхүү самбарт УИХ дахь Ардчилсан намын долоон гишүүн гарын үсэг зурсан бөгөөд МАН-ын гурван гишүүн гарын үсэг зураад байгаа юм. Тодруулбал, УИХ-ыг тараах самбарт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Мурат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар зурсан бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд зураад байна.
Ш.ЧИМЭГ