Хуучирсан мэдээ: 2015.03.21-нд нийтлэгдсэн

Төмөр замын инженерүүдийн нэгдсэн чуулган өчигдөр боллоо. Энэхүү чуулганыг Зам тээврийн яам, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо зэрэг төмөр замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр төмөр замчид Монголын төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд талууд хамтран нэг санаа бодолтойгоор оролцох ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн явдал байлаа.

УИХ-аас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталснаар нийт 5600 км төмөр зам барихаар болж буй. Эхний шатанд 1100 км, хоёр дахь шатанд экспортын буюу 1000 шахам км төмөр зам, гурав дахь шатанд 3600 км зам барина.

Тэгвэл энэ бүхний үндэсний төмөр замчдынхаа хүчин чадлыг ашиглаж, барих ёстой гэж үзсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж