Камерын дуран дахь химийн халдлага

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Камерын дуран дахь химийн халдлага

Камерын дуран дахь химийн халдлага

Дайтагчид Алеппо хотод хлортой бөмбөгнүүд тэсэлжээ

Оросын цэргийнхэн террористууд «Цагаан дуулга» хөдөлгөөнийнхэнтэй хамтран Сирид хорт бодис ашиглан дахин өдөөн хатгалга явуулахаар зэхэж байгаа тухай нэг бус удаа сануулж байсан ба энэхүү сэрэмжлүүлэг нь нөхцөл байдал зөөлөрч байсан Идлиб мужид биеллээ оллоо.

Ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков бямба гарагийн орой 21:50 цагийн орчин Алеппо хотын баруун хойд дүүргүүдийг химийн зэвсгээр галласан тухай Сири дэх Оросын энхийг сахиулах төвийн мэдээллийг дамжууллаа. Генералын хэлж буйгаар Эль-Бурайкат тосгоны зүүн-өмнөд захаас 120 мм калибрын миномет буунуудаар гал нээсэн ба уг суурин газар нь ОХУ-д хориотой «Джебхат-ан-Нусра» террорист бүлэглэлийн хяналтын доор байдаг билээ. Өдгөө энэхүү бүлэглэл нь «Хайат Тахрир Аш-Шам» хэмээн нэрээ өөрчилсөн. Урьдчилан авсан мэдээллийн дагуу хлороор цэнэглэсэн тэсрэх бөмбөгнүүд Эль-Халидия дүүргийн Ниль гудамжинд дэлбэрчээ.

«Гал нээсний улмаас 46 хүн, тэдний дунд 8 хүүхэд бэртсэн байна. Химийн гэмтэл авсан хүмүүсийг Алеппо хотын эмнэлэгт хүргэсэн ба тэд тэндээ түргэн тусламж авсан», хэмээн Конашенков мэдэгдэв.

Өдөөн хатгалга явагдсан дүүргийн ойролцоо Оросын химийн цэргийн ангийнхан байж таарсан ба тэднийг 11-р сарын эхээр Идлиб бүс дэх нөхцөл байдлыг хянуулахаар Алеппо руу цацраг, хими болон биологийн тагнуулын РХМ-6 тусгай машинаар шилжүүлжээ. Энэхүү машинд суурилагдсан тоног төхөөрөмж нь 26 төрлийн хорт бодисыг, түүний дотор хлорыг танин тодорхойлох чадвартай юм.

«Тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон Оросын цэргүүд эмгэнэлт хүргэгдсэн хохирогч нартай ажиллаж, хорт бодис хэрэглэсэн дүүргийг хянаж байгаа», хэмээн Конашенков ярьж байна. Түүний хэлснээр, хохирогчдын хордлогын шинж тэмдгүүдээр нь хлор хэрэглэсэн байна гэдгийг тогтоогоод байгаа юм байна.

Оросын тал Сирийн энгийн номхон ард иргэдийн эсрэг чухам энэхүү хорт бодисыг хэрэглэх боломжтойг урьдчилан таамагласан. Энэхүү бодисыг урьд өмнө нь нэг бус удаа хэрэглэж байсан гэдгийг генерал сануулав. «Террорист дайтагчид хлороор сумаа, эсвэл өөрсдийн хийсэн тэсрэх бөмбөгнүүдийг цэнэглэж, энгийн иргэд оршин суудаг дүүргүүдийг галладаг. Дараа нь «Цагаан дуулгатнууд» ирж, ард иргэдийг аварч буй баатарлаг дүр исгэж, зургаа авдаг ба бичлэгээ Интернэтэд тавьдаг. Тэр дор нь Засгийн газрын цэргүүд химийн хорт бодис хэрэглэлээ гэсэн цуурхал тардаг. «Цагаан дуулга» хөдөлгөөн нь Сирийн нутаг дэвсгэр дээр, тэр дундаа Идлиб бүсэд хорт ажиллагаа явуулж буй террористуудтай шууд холбоотой гэдэг нь тодорхой байна», хэмээн Конашенков ярьж байна.

«Оросын мэргэжилтнүүд Идлиб дэх нөхцөл байдлыг хянаж байгаа, тэгэхдээ ерөнхий хариуцагчаар Туркийн тал ажилладаг. Тиймээс Орос улс Алеппо дахь эмгэнэлт явдлын талаар сөрөг хүчнийхэн гал зогсооно гэдгийг баталсан Анкарагийн эрх баригчидтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна», хэмээн генерал цохон тэмдэглэв.

Оросын цэргийнхэн дэлхий нийтийг террористууд болон «Цагаан дуулгатнууд» химийн зэвсэг хэрэглэн, өдөөн хатгалга явуулахаар зэхэж байгаа тухай энэ жил дор хаяж 3 удаа сэрэмжлүүлж байсан. Эхний удаа 2-р сард, хоёр дахь удаа 8-р сард, өдгөө 11-р сард. Өдөөн турхирах халдлагууд тэр болгон Идлиб бүсийн суурин газруудад болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж