Италийн цэргийн сурвалжлагч Донбасст сураггүй алга болжээ | News.MN

Италийн цэргийн сурвалжлагч Донбасст сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Италийн цэргийн сурвалжлагч Донбасст сураггүй алга болжээ

Италийн цэргийн сурвалжлагч Донбасст сураггүй алга болжээ

Донбасст Италийн сэтгүүлч сураггүй алга болжээ. Энэ талаар Бүгд Найрамдах Луганск Ард Улсын Прокурорын ерөнхий газраас мэдээлсэн байна. Зурагчин, сэтгүүлч Роберто Траваны алга болсон тухай мэдээллийг түүний танил, Мариуполийн оршин суугч эмэгтэйгээс олж мэджээ.

Түүний хэлснээр, тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын дундуур тус бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний тухай цуврал мэдээллүүд бэлтгэхээр очсон байна. Түүнийг Украины хил хамгаалахынхан саатуулсан талаар "Россия 24" телевизийн сувгаар мэдээлжээ. Траванд тэд шаардлагатай гэж үзсэн зураг, мэдээллээ бэлтгэх боломж олгоогүй байна.

Сэтгүүлч Траван арванхоёрдугаар сарын 23-ны өдөр танилтайгаа холбоо барьсан бөгөөд аюулгүй байдлын албаны ажилтнууд түүнийг "галын шугам"-д нэвтрүүлэхээ амлажээ. Сэтгүүлч хаана байгаа нь одоогоор тодорхойгүй, фэйсбүүк хуудас нь байнга идэвхтэй байж, бичлэг, постууд нийтлэгдэж буй ч өөрөө мөн эсэхийг нь тогтоогоогүй байгаа аж.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж