АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хилийн хамгаалалтын хана босгох асуудлаар хийсэн мэдэгдлийг улс орон даяар дамжуулж байхад Сиатл хотын “Q13” телевизээр ерөнхийлөгчийн нүүрний хөдөлгөөнийг засварлаж, хэлээ гарган, уруулаа долоож байгаагаар дамжуулсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.
Ийм зүйлийг “Deepfake” гэдэг технологийг ашиглан хийж болдог бөгөөд тус телевизийн удирдлагууд ийм төрлийн эвлүүлгийг телевизийн редакцийн тоног төхөөрөмжөөр хийх боломжгүйг хэлээд ийм зүйл болсонд ерөнхийлөгчөөс хүлцэл өчжээ. Хэргийг цаашид шалгаж үнэн хэрэгтнийг заавал олох болно гэдгээ ч мөн мэдэгдсэн байна.
Ийм төрлийн эвлүүлэг сүүлийн үед улстөрчид болон урлаг соёлынхныг онилоод байгаа юм. Ялангуяа олны танил, урлаг соёлын эмэгтэйчүүдийн нүүрийг порно киноны дүрийн нүүрэн дээр сольж байрлуулан нэр хүндийг нь гутаан доромжлох асуудал сүүлийн үед маш их гарах болжээ. Үүнийг сонгуулийн үеэр нэр дэвшигчид бие биенийхээ эсрэг ашиглах зэвсэг болгох вий гэсэн айдас олны дунд үүсээд байгаа гэнэ.
Эх сурвалж: www.seattlepi.com
Холбоотой мэдээ