Б.Тэгшбаяр тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Б.Тэгшбаяр тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Б.Тэгшбаяр тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Индонезийн нийслэл Жакарта хотод ханан тойргийн дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 39 дэх удаагийн тэмцээнд ханан тойргийн /Track/ төрлөөр Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар оролцож байгаа.

Өчигдөр болсон “scratch” төрөлд Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Тайланд, Монгол, ХонгКонгийн тамирчид медальт байранд орсон байна.

Тивийн аваргад дэд байр эзэлсэн Б.Тэгшбаярыг point race, omnium гэсэн хоёр зайн уралдаан хүлээж байна.

2016 онд Track дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйчдын түүхэн амжилтыг үзүүлж байсан Б.Тэгшбаяр өнгөрсөн онд тивийн аварга болсон билээ. Тэрбээр энэ оны амжилтаа мөнгөн медалиар эхлүүллээ.

Жакарта хотод болж буй ханан тойргийн дугуйн Ази аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.11.12/ өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж