Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орон

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орон

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орон

Жил бүр дэлхийн нийт улс орнуудын гадаад паспортын визгүй нэвтрэх чадварыг үнэлдэг “Паспорт индекс” жагсаалтын 2019 оны үнэлгээ гарчээ. Энэ жилийн жагсаалтыг Япон улс дахин тэргүүлсэн байна.

Азийн хоёр л орон тус жагсаалтад тэргүүлж байсан нь Сингапур /2017 онд/ болон Япон /2018, 2019/ юм. Японы иргэд дэлхийн 195 орны 190-д визгүй нэвтрэх эрхтэй аж.

Харин Өмнөд Солонгос, Сингапурын иргэд дэлхийн 189 оронд визгүй зорчих эрхтэйгээр Японы араас жагсаалын хоёрдугаар бичигджээ. Жагсаалтын эхний байруудад бичигдсэн улсууд Ази тивд оршдог нь Азийн улс орнуудад харилцан ашигтай эдийн засаг, санхүү мөнгөний урсгалыг эрхэмлэн үзэх болсон хандлагатай нь холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Түүнчлэн Хятад улс 2017 онд тус жагсаалтад 69 дүгээрт бичигдэж байсан бол хоёрхон жилийн дотор 20-р байр руу урагшилжээ. ЕХ-ны гишүүн улс орнууд, Норвеги болон АНУ ч бас жагсаалд дээгүүр бичигдсээр ирсэн бол олон жил нэгдүгээр жагссан Их Британийн байр сүүлийн жилүүдэд хойшилсоор байгаа.

“Паспорт индекс” жагсаалтыг эрхлэн гаргадаг “Henley & Partners группийн захирал Кристиан Калин “улс орнууд нээлттэй хаалганы бодлого баримтлах нь дэлхийн эдийн засагт маш сайн нөлөөтэй. Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират нь олон улсын улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ард иргэдээ гадаад улс оронд чөлөөтэй зорчихыг нь зөвшөөрснөөр улс төр, эдийн засагт ямар их эерэг өөрчлөлт авчирдгийг харуулсан хамгийн тод жишээ юм” хэмээн хэлжээ.

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орнуудын жагсаалт:

  1. Япон /190 оронд визгүй зорчдог/
  2. Сингапур, Өмнөд Солонгос /тус бүр 189 оронд визгүй зорчдог/
  3. Франц, Герман /188/
  4. Дани, Финлянд, Итали, Швед /187/
  5. Люксембург, Испани /186/
  6. Австри, Нидерланд, Норвег, Португал, Швейцар, Их Британи, АНУ /185/
  7. Бельги, Канад, Грек, Ирланд /184/
  8. Чех /183/
  9. Мальт /182/
  10. Австрали, Исланд, Шинэ Зеланд /181/

Монгол Улсын хувьд тус жагсаалтад 2017 онд 71 дүгээр байранд жагсаж байсан бол 2019 онд байр урагшилж, Зимбабве улсын хамтаар 67 дугаарт бичигдэж байна. Монгол улсын иргэдийг визгүй нэвтрүүлдэг орон 2017 онд 55 байсан бол 2019 онд 67 болж өсчээ.  Харин хамгийн муу гадаад паспорттой буюу 40-өөс доош оронд визгүй зорчдог улсаар Пакистан, Сомали, Сири, Афганистан, Ирак /хамгийн сүүлийн байранд/ тус тус жагссан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж