Спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна

Спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна

Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын дунд 2007 оноос уламжлал болгон жил бүр спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн спортын наадам нэгдүгээр сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд шатар, дартс, сагсанбөмбөг, ширээний теннис, гарбөмбөг гэсэн таван төрлөөр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “БиДиСек ҮЦК” болон “Ард Секьюритиз ҮЦК”-ийн баг, тамирчид оролцож байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны баг тамирчид уг спортын наадамд жил бүр идэвхтэй оролцдог бөгөөд 2012, 2013, 2014, 2016 онуудад цомын аварга баг болж байсан. Энэ жилийн хувьд Хорооны баг тамирчид шатрын төрөлд хүрэл медаль, дартсын төрөлд алтан медалийн эзэн болсон амжилттай байна. Спортын наадам энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж