Обамаг Гитлер, Ленинтэй адилтгав

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Обамаг Гитлер, Ленинтэй адилтгав


“Цайлах” хөдөлгөөнийхөн Айова мужийн Мэсон хотод ерөнхийлөгч Барак Обамаг  Адольф Гитлер ба Владимир Ленинтай адилтгасан рекламын самбар босгожээ.
Associated Press агентлагийн мэдээгээр Гитлерийн хөргийг “Национал социализм”, Обамаг “Ардчилсан социализм”, Ленинийг “Марксист социализм” гэсэн үгээр тус тус дагалдуулсан байна..
“Цай уудаг” намын консерваторууд уг арга хэмжээний зорилго нь хүмүүсийн анхаарлыг социализмд мөн ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хандуулах явдал гэж тайлбарласан байна. Гэхдээ зорилго нь унасныг тэд хүлээн зөвшөөрөв. Учир нь хөрөг зургууд утга санааг нь даржээ.
Хөдөлгөөний зарим гишүүд тэр зурагт хуудастай санал нэг биш гэдгээ хэлцгээж байна.
Барак Обамагийн татвар нэмсний эсрэг түүний эдийн засгийн бодлогын эсрэг “Цайлах” гэсэн нэртэй хөдөлгөөн 2009 онд үүссэн юм. Намын нэр нь 1773 оны Бостоны ”Цай уулт” хөдөлгөөнөөс үүдэлтэй гэнэ. Тэр үед бостончууд Британийн Засгийн газрын цайны татварыг нэмсний эсрэг тэмцсэн билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж