М.Энхболдыг огцруулаад зогсохгүй, утаа, газрын наймааг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

М.Энхболдыг огцруулаад зогсохгүй, утаа, газрын наймааг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ гэв

М.Энхболдыг огцруулаад зогсохгүй, утаа, газрын наймааг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ гэв

Сүхбаатарын талбай дээр баригдсан 35 гэр эзэнтэй болжээ. Тэнд цугласан иргэд   “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад дуусахгүй. Нийгэмд шударга ёс тогтоож, ард түмэн баялгийнхаа эзэн нь болж, утаа, газрын наймааг цэвэрлэхийн төлөө тууштай үргэлжилнэ” гэдгийг  хэлж байна.

“Нэхүүл хөдөлгөө”-ний зүгээс “Хэрэв М.Энхболд огцрохгүй бол тэмцлийн дараагийн үед  шилжинэ. Иргэний хөдөлгөөн болон төрийн бус байгууллагууд бидэнтэй нэгдэх хүсэлтээ их ирүүлж байна.  Эцсийг нь үзэх хүртэл тэмцэл үргэлжилнэ” гэв.

Харин Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Сүүлийн хэдэн сар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 40 гаруй тэрбум төгрөгийн талаар яригдаж байна.

Гэтэл төрийн өмчит 93 аж ахуй нэгжүүд 2016 оны байдлаар 10  их наяд 800 тэрбум төгрөгийн өр зээлтэй байсан. Энэ бол Монгол Улсын төсвөөс татсан өр зээл.

Монгол Улсын газар  нутаг болон эдийн засгийн тогтвортой байдал  алдагдчихаад байхад улс төрийн намууд цаашдаа Монгол Улсыг жолоодож авч явах чадамжгүй гэдэг нь  харагдаж байна. Ер нь улс төрийн намуудыг татан буулгахгүйгээр өнөөгийн үйл явц цаашаа цэвэрлэгдэнэ гэсэн  ойлголт байхгүй” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд түүнийг огцрохгүй бол суултаа өлсгөлөнгөөр үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Хэрэв өлсгөлөн зарлахдаа тулбал нийт 300 орчим хүн улс төрийн өлсгөлөнд нэгдэх аж. Өлсгөлөн зарлах иргэдийг эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж