Монголын мистер, моделиудыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Монголын мистер, моделиудыг тодруулна

Монголын мистер, моделиудыг тодруулна

“Монголын бодибилдинг фитнессийн холбоо” Төрийн бус байгууллага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг маргааш буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 28 дахь удаагийн Корпорэйт Конвеншн төвд болох бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг өнөөдөр /2019.01.11/ өглөө.

Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт эрэгтэй, эмэгтэй 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилалын тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Ангилал бүрийн медальт байранд шалгарсан тамирчид 2019 онд болон олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох аж. Мөн эмэгтэйчүүдийн модель ангилалд зориулж, 30, 40-өөс дээш насны ангилалыг оруулжээ.

1990 оноос эхлэн зохион байгуулагдсан түүхтэй “Монголын мистер” тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, бодибилдинг фитнессийн спортыг сонгон хичээллэх болсон залуусын тоо нэмэгдсэнийг зохион байгуулагчид дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамтарсан санамж бичгийг байгуулжээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын бодибилдинг, фитнессийн холбоо хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэнийг дуулгалаа.

Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнессээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлт үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж