Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно

Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний  97 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд  “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 14-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж