Хүчингийн хэрэгт холбогдсон Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Хүчингийн хэрэгт холбогдсон Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авна

Харин Рональду энэ бүхэн бол өөрийнх нь нэр хүндийг ашиглан, шантаачилж мөнгө салгах гэсэн явуургүй арга, бүсгүйн ярьсан шиг зүйл гэмт хэргийн шинжтэй зүйл болоогүй хэмээн мэдэгдээд байсан юм.

Хүчингийн хэрэгт холбогдсон Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авна

Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин, Португалийн супер од Криштиано Рональду хүчингийн хэрэгт холбогдсон шуугиан одоо ч намжаагүй байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. АНУ-ын Лас Вегас хотын цагдаагийн байгууллагаас өчигдөр /2019.01.10/ Рональдуг ДНК-ийн шинжилгээ өгөхийг шаарджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Лас Вегас хотын иргэн Катрин Майорга гэх эмэгтэй алдарт хөлбөмбөгчин 2009 онд өөрийг нь хүчирхийлсэн гэж шүүхэд гомдол гарган, 200 мянган ам.доллар нэхэмжилсэн билээ. Бүсгүйн хэлснээр 2009 онд Лас Вегас хотын нэгэн зочид буудалд болж байсан үдэшлэгийн үеэр Рональду түүнийг хүчирхийлсэн. Маргааш өдөр нь цагдаад гомдол гаргасан боловч цагдаагийн газраас хэргийг үл хэрэгсэн хоорондоо зохицохыг шаардсан. Энэ үйл явдлын дараа Рональдугийн өмгөөлөгчид нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зуруулж, Рональду түүнээс уучлал хүсэн бүсгүйд 375 мянган ам.долларын нөхөн төлбөр өгсөн тухай хэмээн мэдүүлжээ.

Харин Рональду энэ бүхэн бол өөрийнх нь нэр хүндийг ашиглан, шантаачилж мөнгө салгах гэсэн явуургүй арга, бүсгүйн ярьсан шиг зүйл гэмт хэргийн шинжтэй зүйл болоогүй хэмээн мэдэгдээд байсан юм.

Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авч бүсгүйн даашинзнаас авсан ДНК-тай таарч байгаа эсэхийг шинжилнэ гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Рональдугийн өмгөөлөгч “2009 онд болсон зүйл бол хоёр хүн хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр болсон харилцаа. Хүчингийн хэрэг огт биш. ДНК-ийн шинжилгээ таарах нь тодорхой шүү дээ. Цагдаагийн байгууллага ч ажлынх нь нэг хэсэг болохоор үүнийг шаардах нь зүйн хэрэг” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж