Итали бүсгүй Л.Виттоцци карьерынхаа анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Итали бүсгүй Л.Виттоцци карьерынхаа анхны түрүүгээ хүртлээ

Итали бүсгүй Л.Виттоцци карьерынхаа анхны түрүүгээ хүртлээ

Биатлоны дэлхийн цом эргэн ирлээ. Дэлхийн цомын 2018-2019 оны улирлын 4 дэх гараа Германы Оберхофт эмэгтэй 7.5 км-н ойрын зайн спринт уралдаанаар эхэлсэн бөгөөд Италийн Л.Виттоцци 2019 оны эхний уралдааны ялагч болсон байна. Итали биатлонч Л.Виттоцци гараанаас 25-аар гарсан бөгөөд ганц ч байгаа алдалгүй унагаж нийт замаа 22 мин 34.6 сек-н амжилтанд туулсан байна. Түүний араас 34-р гарсан Франц бүсгүй А.Шевалье 5.3 сек-н, Шведийн Х.Оэберг 15 сек-н алдагдалтайгаар барианд орсон.

Тус гараанд түрүүлж буй Л.Виттоцци өмнө 2 удаа багийн төрөлд алтан медалийг хүртэж байсан бөгөөд хувийн ганцаарчилсан төрөлд карьертаа алтан медаль хүртэж үзээгүй байсан. Тэгвэл шинэ оныг амжилтаар эхлүүлж анх удаагаа биатлоны насанд хүрэгчдийн тэмцээний хувийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байна. Түүнтэй хамт шагналын тавцанд гарсан Францын А.Шевальегийн хувьд энэ улирлын анхны шагналын тавцандаа гарч байгаа бол Шведийн залуу тамирчин Х.Оэберг 2 дахь удаагаа шагналын тавцан дээр гарлаа.

Тус гараанд “том”-чуудаас А.Кузмина 2 сум алдаж 7, Италийн Д.Вирер 2 сум алдайж 24, Норвегийн Т.Экхофф 3 сум алдаж 33, Финландын К.Макарайнен 4 сум алдаж 44-р байранд орсон бол энэ улиралд тун амжилттай уралдаж буй Украйны Ю.Жима ердөө 68-р байранд орсноор цуваа буюу хөөх гараанд оролцох эрхгүй үлдэж Оберхофын гараанаас ямар нэгэн оноогүй үлдэх болж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж