Тэмцээнийг зохион байгуулагчид хэсгээ тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Тэмцээнийг зохион байгуулагчид хэсгээ тэргүүлж эхэллээ

Тэмцээнийг зохион байгуулагчид хэсгээ тэргүүлж эхэллээ

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хэсгийн 2-р тойргийн тоглолтууд эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулж буй АНЭУ-ын шигшээ баг хэсгийн хамгийн сул өрсөлдөгч Бахрейн улсын шигшээ багтай 1:1 харьцаатай тэнцэж тэмцээнийг сайнгүй эхлүүлээд байсан. Тэгвэл өчигдөр хэсгийн 2-р дахь тоглолтоо Энэтхэг улсын шигшээ багийн эсрэг хийж 2:0 харьцаатай ялалт байгуулжээ. Тус тоглолтонд АНЭУ-ын шигшээ багийн довтлогч Аль-Мабхоут шилдэг нь байж 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн. Тэрээр эхний гоолын дамжуулалтыг 16-н шугам дотор багийн хамтрагч Халфан Мубаракт гаргаж өгснөөр эхний гоол орсон бол тоглолтын 87 дахь минутанд арын бүсээс дамжуулсан бөмбөгийг хүлээн авч гоол оруулсан юм. Ийнхүү Итали мэргэжилтэн А.Заккеронигоор удирдуулсан АНЭУ-ын шигшээ баг тэмцээний эхний ялалтаа авч хэсгээ 4 оноотой тэргүүлж эхэллээ.

Тэмцээний А хэсгийг АНЭУ-ын шигшээ баг 4 оноотой тэргүүлж байгаа бол Тайландын шигшээ баг Бахрейн улсын шигшээ багийг буулгаж авснаар мөн эхний хожлоо авч Энэтхэг улсын шигшээ багтай адил 3 оноотой болоод байгаа бол Бахрейн улсын шигшээ баг одоогоор хожил авч чадаагүй байна.

Тэгвэл тэмцээний В хэсэгт Йордан улсын шигшээ баг Сирийн шигшээ багийг хожиж 2 дахь хожлоо авч 6 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. Өнөөдөр тэмцээний хуваарийн дагуу 3 тоглолт явагдах хуваарьтай.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж