НБА-н талбайд нэгэн сонирхолтой тоглолт өчигдөр /2019.01.10/ явагдав. Энэ нь улирлын үнэ цэнэтэй тоглогчид хамгийн хүчтэй яригдаж буй хоёр тоглогчдын хоорондын тулаан байсан юм. Хьюстон хотын “Toyota Center” ордонд өнгөрсөн улирлын лигийн үнэ цэнэтэй тоглогч Ж.Харденаар ахлуулсан талбайн эзэн Хьюстон Рокетс баг Я.Антентокумбо тэргүүтэй Милоуки Бакс багийг хүлээн авсан.
Тоглолтын эхний хагаст талбайн эзэд 60:54 харьцаатай тэргүүлсэн бол II хагаст зочин баг гайхалтай тоглолтыг үзүүлж II хагасын 3-р үед багаараа 38 оноо авсан бол талбайн эзэд ердөө 23 оноо авсан. Ингээд шийдвэрлэх 4-р үед зочин баг 24 оноо, талбайн эзэд 26 оноо авч 116:109 харьцаатай зочин багийн ялалтаар өндөрлөжээ. Зочин багаас энэ өдөр Я.Антентокумбо 27 оноо, 21 самбараар багаа тэргүүлсэн бол түүнд М.Брогдан 24 оноо, К.Миддлетон 15 оноо, Э.Блэдцо 10 оноогоор тус хүргэсэн бол сэлгээнээс С.Браун 13 оноо, Э.Ильясова 10 оноо авч багаараа жигд тоглолт үзүүлсэн байна. Харин талбайн эздээс Ж.Харден 42 оноо, 11 самбар асван бол гараанаас К.Капела 18 оноо, 13 самбар, О.Риверс 13 оноо авч сэлгээнээс Ж.Грийн 16 оноо авчээ. Энэ удаагийн тоглолтыг сэлгээ шийдсэн гэхэд буруудахгүй. Талбайн эздийн сэлгээ тун хангалтгүй тоглож байсан бол зочин багийн сэлгээ талбайд гарсан минутаа үр бүтээлтэй ашиглаж байснаар багийнхаа ялалтын гол амжилт болсон юм.
Ийнхүү энэ удаагийн тоглолтонд Милоуки Бакс баг ялалт байгуулснаар Я.Антетокунбогийн баг Ж.Хардены 42 оноог үгүйсгэв. Мөн тэрбээр Я.Антетокунбо энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчид хүчтэй нэр дэвшигч болохоо батлан харуулсан тоглолт болсон байна.
Б.БЯМБАБАЯР