Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал, түүний бүрэн эрх | News.MN

Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал, түүний бүрэн эрх

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал, түүний бүрэн эрх

Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал, түүний бүрэн эрх

Бүх гишүүдийн хурал гэдэг нэршлээр хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны эрх барих дээд байгууллагыг нэрлэдэг. Энэхүү эрх барих дээд байгууллага нь тухайн ХЗХ-г анхлан үүсгэн байгуулах, үйл ажиллагааны тайланг нь хэлэлцэх батлахаас эхлээд өөрийн гэсэн хэд хэдэн бүрэн эрхтэй байдаг. Тухайлбал, ХЗХ-ны өөрийнх нь үйл ажиллагааг зохицуулдаг үндсэн баримт бичиг болох ХЗХ-ны дүрмийг бүх гишүүдийн хурлаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Мөн ХЗХ-ны бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн жилийн үйл ажиллагааны төсвийг баталгаажуулах, хадгаламжаа хэрхэн татах, зээлээ хэрхэн олгох бодлого ч бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэн батлагддаг.

Түүнчлэн тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, бусад үйл ажиллагааны дотоод журмуудыг батлах, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах хүртэл эрхийг бүх гишүүдийн хурал эдэлдэг байна.

Энэхүү бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бусаар хуралддаг. Бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулдаг бол ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, эсхүл нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувийн бичгээр гаргасан саналыг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл нь зарлан хуралдуулдаг байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж