Талбай дээрх гэрийн 5-ыг нь УИХ-ын гишүүд авч өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Талбай дээрх гэрийн 5-ыг нь УИХ-ын гишүүд авч өгчээ

Талбай дээрх гэрийн 5-ыг нь УИХ-ын гишүүд авч өгчээ

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсан иргэд тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжиж, өчигдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарласан.

Тэдний хэлж буйгаар, хэрэв УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол төв талбай дээр 200 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлнэ" гэсэн юм.

Өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбай дээр 35 гэр барьжээ. Эдгээр гэрийн тавыг нь УИХ-ын гишүүд авч өгсөн бол үлдсэнийг нь иргэдийн хандиваар босгожээ. Өнөөдөр өглөөний 11.00 цагийн байдлаар гэрт хоёрхон л хүн байлаа. Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, эдгээр гэрт суулт хийн эсэргүүцлээ илэрхийлэх 200 гаруй сайн дурын хүн байгаа аж. Дээр нь УИХ-ын гишүүд ч өлсгөлөн зарлахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж