Бага насны охидыг хүчирхийлсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Бага насны охидыг хүчирхийлсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ

Бага насны охидыг хүчирхийлсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ

Бага насны охидыг хүчирхийлсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ. Хэргийг тодруулбал, 2013 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 10 настай А-г доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарсан.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт насанд хүрээгүй 15 настай Б-г хүчиндэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан байна.

Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны зургаадугаар сард яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс уг хэргийг уржигдар /2019.01.09/  хянан хэлэлцээд, Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Б нь дээрх хэргийг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж, хүчирхийлдэг байсан байна. Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь бага насны хүүхдэдээ хараа хяналт бага тавих, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ. Иймд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж