МакКензи Безос дэлхийн хамгийн баян эмэгтэй болох уу | News.MN

МакКензи Безос дэлхийн хамгийн баян эмэгтэй болох уу

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

МакКензи Безос дэлхийн хамгийн баян эмэгтэй болох уу

МакКензи Безос дэлхийн хамгийн баян эмэгтэй болох уу

"Амазон" компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын эхнэр МакКензи гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа 69 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшин, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж болзошгүй ажээ. Тэд гэрлэснээсээ хойш 25 жилийн дараа хоёр тийш болохоо мэдэгдсэн билээ. Хос гурван хүү, нэг өргөмөл охинтой.

“Bloomberg”-ийн мэдээлснээр, Жефф Безосын хөрөнгө 137 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бол “Forbes” сэтгүүлийн хувилбараар 150 тэрбум ам.доллараар үнэлэгддэг ажээ. “Амазон”-ы үүсгэн байгуулагч болон тус компанийн төлөөлөгчид гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм байна. Нью-Йоркийн хуульчдын үзэж байгаагаар, хос хөрөнгөө тэнцүү хувааж магадгүй аж.

МакКензи нөхрийнхөө хөрөнгөөс нэг хувийг авсан ч дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд багтах юм байна. Өнөөдрийн байдлаар, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oreal” компанийг үүсгэн байгуулагчийн ач охин Франсуаз Беттенкур Майерс дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр нэрлэгдэж буй юм. Түүний хөрөнгө 45,6 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна.

Эх сурвалж: “Bloomberg”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-11 202.179.24.181

Энэ эмэгтэйчүүд бүгд адил. Дандаа мөнгөтэй хүнтэй суухын мөрөөдөл болсон юмнууд

Avatar

Tudka 2019-01-11 130.34.154.169

Энэ хоёр яг нарийндаа салахгүй, зүгээр л нэрд гарах гэж ийм алхам хийсэн. Эхнэр нь ухаалаг учираас олны анхааралд орж, хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдэх гэж

Avatar

зочин 2019-01-11 203.91.114.244

баян ч ядуу ч салдаг хорвоо юмаа. Ер нь бид юуны төлөө гэрлэдэг вэ? нэг наснаа нэг хүнтэй өнгөөрнө гэдэг их учир жанцантай зүйл бололтой

Avatar

Зочин 2019-01-11 202.9.42.42

Мөнгө их байлаа гээд ч яахын, нас явдгаараа явна хөгширнө үхнэ явахдаа нүцгэн явна. Хэт их баян бх толгой өвдөөстэй хэцүү л бдг бхда ха ха

Avatar

carlsen 2019-01-11 202.131.225.150

ene buur ataarhaj uhleeldee

Avatar

Бат 2019-01-11 172.58.190.202

Бэзос биш Бэзо л доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж