"Амазон" компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын эхнэр МакКензи гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа 69 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшин, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж болзошгүй ажээ. Тэд гэрлэснээсээ хойш 25 жилийн дараа хоёр тийш болохоо мэдэгдсэн билээ. Хос гурван хүү, нэг өргөмөл охинтой.
“Bloomberg”-ийн мэдээлснээр, Жефф Безосын хөрөнгө 137 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бол “Forbes” сэтгүүлийн хувилбараар 150 тэрбум ам.доллараар үнэлэгддэг ажээ. “Амазон”-ы үүсгэн байгуулагч болон тус компанийн төлөөлөгчид гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм байна. Нью-Йоркийн хуульчдын үзэж байгаагаар, хос хөрөнгөө тэнцүү хувааж магадгүй аж.
МакКензи нөхрийнхөө хөрөнгөөс нэг хувийг авсан ч дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд багтах юм байна. Өнөөдрийн байдлаар, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L’Oreal” компанийг үүсгэн байгуулагчийн ач охин Франсуаз Беттенкур Майерс дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр нэрлэгдэж буй юм. Түүний хөрөнгө 45,6 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна.
Эх сурвалж: “Bloomberg”
Холбоотой мэдээ