Д.Дорлигжав давж заалдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав давж заалдахаар болжээ

Д.Дорлигжав давж заалдахаар болжээ

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сар цагдан хоригдож байгаа юм.

Тэрбээр энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргажээ.

Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр /2019.01.11/ шүүх хурал болно гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Энэ асуудлаар “Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Одоогоор Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдол  нь ирээгүй" гэв.

Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж