Дэлхийн усны тайланг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн усны тайланг гардууллаа

“Дэлхийн усны өдөр” энэ сарын 22-нд буюу ирэх ням гаригт тохионо. Эл өдрийг угтан НҮБ болон ЮНЕСКО-гоос хэвлүүлсэн “Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гардууллаа. Тус арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга /ГЗБУНБЗГ/ Г.Мөнх-Эрдэм нар оролцов.

1993 онд ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах нь эл өдрийг тэмдэглэж буйн гол зорилго юм.

Дээрх тайланд дурдсанаар дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр усны гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ тоон баримт нь хүн төрөлхтний амьдралд ус чухал хэрэгтэй байгааг илтгэж, усыг зөв зохистой хэрэглэхэд хүн бүхний үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. 2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш гурван жил тутамд, 2012 оноос жил бүр тайлан гаргаж, Дэлхийн усны өдрөөр танилцуулдаг болжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж