Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр айсуй. Монголчууд эрт дээр үеэс баяр ёслолоор зоог шүүс, идээний дээжээрээ хүндэт зочдоо дайлдаг уламжлалтай. Ийн таван зүйлийн тансаг идээний дээж “Сүүн сархад”-ыг өнө эртнээс буянт малынхаа сүүг өвөрмөц ур ухаанаар айраглан исгэж, онцгой ур дүйгээр нэрж, хураан хүртэж ирсэн билээ.
Тэгвэл мянга мянган жил өвлөгдсөн Монгол архины охь найрлагыг орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан “Шигүдэри” сүүн сархадыг баярын ширээнээ өргөж, эрхэм зочдодоо хүртээхийг санал болгож байна.
Монгол үндэстний “Шигүдэри” сүүн сархадын давтагдашгүй амт нь бэлчээрийн үнээний сүүг нэрэх аргаар алжаал тайлах идээний дээд шимийг бүтээсэн гэдгээрээ онцлог. Мөн хадгалалтыг уртасгахын тулд химийн нэмэлт бодис ашиглаагүй тул цэвэр байгалийн гаралтай, хэрэглээний дусал ус ороогүйгээрээ гайхалтай бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн маань Монгол агуулга, бэлгэдэл шингээсэн нь маш чухал.
Буянт малынхаа сүү шимийн дээдийг гал дээр нэрж, шүүдэр цуглуулах мэт дусал дуслаар хураан хамгаас эрхэм хүндтэй хүмүүстээ өргөн барьдаг. Ингэснээр тухайн жилийн өнгө, хишиг буяныхаа өгөөж юуг илэрхийлдэг. “Шигүдэри” хэмээх тансаг идээний экспортод зориулсан шинэхэн савлагаатай 0.75л хэмжээтэй бүтээгдэхүүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах “Duty free” дэлгүүрт худалдаалж байгаа ажээ.
Монгол үндэстний уламжлалт сүүн сархад болох “Шигүдэри” нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд элдэв гэдэс дотрын өвчин, чийг бам зэрэгт эмчилгээ болгон хэрэглэдэг. Мөн хоолны шингэцэд эерэг нөлөөтэйгөөс гадна халааж хэрэглэх нь хүний биеийн эд эсийг сэргээж, ядаргааг тайлах шидтэй гэдгийг Монгол эрдэмтдийн хийсэн судалгаа баталжээ.
“Шигүдэри” сүүн шимийн архины ЕСӨН ГАЙХАМШИГ:
- Халааж бурам, шар тос хийж уувал хоол шингэц сайжирч, гэдэс дотрын хорыг тайлна.
- Монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн дусал ч хэрэглээний ус ороогүй органик бүтээгдэхүүн юм.
- Хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд сөрөг нөлөө үзүүлэхгүй. (тохируулан хэрэглэх нь зүйтэй)
- Сэтгэл санааг төвшитгөн тайвшруулах үйлчлэлтэй.
- Тураах хоолны дэглэм баримталж буй хүмүүс иог болон дасгал хөдөлгөөнтэй хослуулан шимийн архи хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.
- Хөлөргөж дотор халууныг дарах ач тустай.
- Чийг бамаас үүдэлтэй хөл, нурууны өвчинд тустай.
Холбоотой мэдээ