Карлос Сантана тоглолтын үеэр хайраа илчлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Карлос Сантана тоглолтын үеэр хайраа илчлэв

Синди Блэкмэн

Гитарчин Карлос Сантана өөрийн найз бүсгүй бөмбөрчин Синди Блэкмэнд тоглолтын үеэр хайраа илчлэн гэргийгээ болохыг гуйсан тухай Billboard агентлаг дамжуулав.
Блэкмэн нь одоо Сантанагийн хамт тоглолтод хийж яваа хөгжимчдийн бүрэлдэхүүн  байгаа. Чикаго хотын ойролцоох Тинли-Парк  хотхонд тоглолт хийх үеэр энэ үйл явдал болжээ. Сантанагийн дуулсан дөрвөн дууны сүүлчийнх дээр нь ("Corazon Espinado")  Синди Блэкмэн бөмбөрийн гоцлол хийжээ. Дууг дуусангуут Сантана Синдид хандан гэргийгээ болохыг гуйлаа. Бөмбөрчин дуртайяа зөвшөөрчээ.
Сантана өмнө нь гэрлэж байсан ба тэрээр 2007 онд 34 жил ханилсан Дебора Сантанагаас салсан билээ. Синди Блэкмэн өмнө нь Ленни Кравиц, Кассандра Уилсон, Билл Ласвелл ба Buckethead-тай хамтарч байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж