85 сая африк хүүхдэд саа өвчний вакцин хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

85 сая африк хүүхдэд саа өвчний вакцин хийнэ

nphcda.gov.ng сайтын гэрэл зураг

Олон улсын байгууллагууд Төв боло Баруун Африкт саа өвчний эсрэг
дархлалжуулалтын ээлжит кампанийг эхлүүлж байна. Аюултай халдварт
өвчний эсрэг вакцинжуулалтад Африкийн 19 орны 85 сая хүүхдийг хамруулах
гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг кампанит ажлыг НҮБ-ийн
Хүүхдийн сантай (ЮНИСЕФ) хамтран хийх юм байна. Өнгөрсөн бямба гаригт
эхлүүлсэн уг ажлын эхний шатанд орон нутгаас 400 мянган сайн дурынхныг
татан ажиллуулах гэнэ. ЮНИСЕФ-ын Төв болон Баруун Африкийн бүсийн
товчооны дарга Жанфранко Ротильаногийн хэлснээр уг төслийг хэрэгжүүлж
бүс нутгийг саа өвчингүй болгох зорилготой ажээ. Тус байгууллагын
мэдээгээр сүүлийн зургаан сарын дотор Камерун, Чад, Гвиней, Либери,
Мали, Мавритани, Сенегал ба Сьерра-Леоне орнуудад уг өвчний гаралт
бүртгэгдсэн, Нигери, Афганистан, Энэтхэг, Пакистанд саагийн голомт
байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж