Кейнийг Английн шигшээд анх удаагаа дуудлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Кейнийг Английн шигшээд анх удаагаа дуудлаа

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон Литва болон Италийн шигшээ багийн эсрэг тоглох шигшээ багийнхаа 24 тоглогчийн нэрсийг зарлалаа. Нэрсийн жагсаалтад “Тоттенхэм”-ийн залуу довтлогч Харри Кейний нэр анх удаагаа багтжээ. 21 настай Харри Кейн энэ улиралд “Тоттенхэм”-ийн төлөө 42 тоглолтод гарахдаа 26 гоол оруулж, сүүлийн хоёр сарын турш Английн Премьер лигийн шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдээд байгаа билээ.

Бен Фостер гэмтэл авсан тул Хожсон шигшээдээ хаалгачаар Жо Харт, Фрэйзер Форстер хоёрыг л дуудаж, гурав дахь хаалгачийг дуудаагүй байна.. Евро-2016-ийн урьдчилсан хэсгийн тоглолтод дараагийн баасан гаригт Литватай “Уэмбли”-д тоглох бол гуравдугаар сарын 31-нд Турин хотноо Италийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх юм.

Английн шигшээд дуудагдсан хөлбөмбөгчид:

Хаалгачид: Фрэйзер Форстер ("Саутгемптон"), Жо Харт ("Манчестер Сити").

Хамгаалагчид: Лейтон Бейнс ("Эвертон"), Гари Кэхилл ("Челси"), Натаниэль Клайн ("Саутхемптон"), Киран Гиббс ("Арсенал"), Фил Ягелка ("Эвертон"), Фил Жонс, Люк Шоу, Крис Смоллинг (гурвуулаа "Манчестер Юнайтед"), Кайл Уолкер ("Тоттенхэм").

Хагас хамгаалагчид: Росс Баркли ("Эвертон"), Майкл Кэррик ("Манчестер Юнайтед"), Фабиан Дельф ("Астон Вилла"), Жордан Хендерсон, Адам Лаллана, Рахим Стерлинг (гурвуулаа "Ливерпуль"), Жеймс Милнер (Манчестер Сити), Андрос Таунсенд ("Тоттенхэм"), Тео Уолкотт ("Арсенал").

Довтлогчид: Харри Кейн ("Тоттенхэм"), Уэйн Руни ("Манчестер Юнайтед"), Даниэль Старриж ("Ливерпуль"), Дэнни Уэлбек ("Арсенал").

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж