Канад улс нэг сая цагаач хүлээн авна | News.MN

Канад улс нэг сая цагаач хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Канад улс нэг сая цагаач хүлээн авна

Канад улс нэг сая цагаач хүлээн авна

Канадын парламент ирэх гурван жилдээ багтаан нэг сая орчим цагаачдыг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр /2019.01.10/ мэдэгджээ. Тус улс нь нийт 37 сая хүн амтай.

Канад улс 2017 онд 286 мянган цагаачдыг хүлээн авсан бол тус төлөвлөгөөний дагуу энэ тоог 2019 оны эцэс гэхэд 350 мянга 2020 онд 360 мянга 2021 онд 370 мянгад хүргэнэ гэв.

Цагаач, дүрвэгчдийг ихээр хүлээн авснаар улсын эдийн засаг болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн ард иргэд нь эмээж байсан ч 2018 оны эцэст гаргасан судалгаагаар шинээр суурьшсан иргэд улс орны хөгжилд маш их нэмэр болсныг харуулжээ. Тухайлбал, тус улсад тулгамдаад буй хүн амын хөгшрөлт, төрөлт буурах зэрэг тулгамдсан асуудлуудтай тэмцэхэд гадаадын цагаачид чухал үүрэг гүйцэтгэн, ажиллах хүчийг нэмэгдүүлснээр эдийн засагт нь эергээр нөлөөлж байгаа аж.  Тиймээс ирэх гурван жилд дахин нэг сая цагаачдыг хүлээн авч, суурьшуулахаар төлөвлөсөн байна.

“Улс орны маань хөгжил цэцэглэлтэд гадаадаас ирсэн ажиллах хүчин чухал нөлөө үзүүлж байгаа нь талархууштай” хэмээн Канадын Цагаач, дүрвэгч, иргэншлийн яамны сайд Ахмед Хуссен хэлжээ. Тэрбээр өөрөө ч бас Сомали улсаас Канадад цагаачлан ирсэн аж.

АНУ тэргүүтэй барууны улс орнууд цагаачлалын бодлогоо улам хатуу чанга болгож байгаа энэ үед Канад улс улс орныхоо хөгжлийг дэмжих зорилгоор цагаачлалын бодлогоо улам уян хатан, нээлттэй болгож байна. Түүнчлэн дүрвэгчдийг хамгийн найрсгаар хүлээн авч байгаа улс нь Канад юм.

Канадын чанартай дээд боловсрол, цагаачлалын уян хатан бодлого, онгон байгаль, аялал жуулчлалын салбарын өндөр хөгжилд татагдан маш олон хүмүүс жил бүр Канадыг зорин очдог байна. Түүнчлэн тус улс нь өнгөрсөн жилээс марихуаныг хэрэглээг хуулиар зөвшөөрснөөр жуулчдыг ихээр татах болжээ.

Эх сурвалж: CNN, twentytwowords.com

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-11 185.153.179.56

1 д ирэх шалгуур н өндөр
2 д ихэнх н араб амьтад ирээд хүүхдийн мөнгөөр амьдраад
3 д канадууд өөрсдөө одоо ирж байгаа хүмүүст нэг их сайн биш
4 д нөгөө монголын дургүй хятадууд аймаар олон
Ерөнхийдөө fuck Justen гээд л байж байна дөа

Avatar

БАЛТ 2019-01-11 202.126.89.95

Зайл зайл

Avatar

Утаа 2019-01-11 103.26.195.105

Канад япон хоёр ийм шийдвэр гаргасан. Залуучууд сонголтоо хийнэ биз. Утаа уур уцаарыг тэвчиж монголдоо үлдэх эрхтэй

Avatar

Зочин 2019-01-11 192.82.64.103

s** kanad yaviya duu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж