Африкийн шилдэг нь М.Салах байв

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Африкийн шилдэг нь М.Салах байв

Африкийн шилдэг нь М.Салах байв

Английн “Ливерпүүл” клуб болон Египетийн  шигшээ багийн довтлогч Мухамед Салах 2018 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин боллоо. Энэхүү шагналын эзэнг энэ долоо хоногт тодруулсан бөгөөд Салахтай хамт сүүлийн шатанд Ливерпуул клубийн Сенегал довтлогч Садио Мане, Арсеналын довтлогч Аубамеяанг нар өрсөлджээ.

Хоёр жил дараалан Африкийн шилдэг хөлбөмбөгч болсон Салах “Би хүүхэд байхаасаа энэ шагналыг хүртэхийг мөрөөддөг байлаа. Миний хичээл зүтгэл намайг хоёр жил дараалан энэ мөрөөдөлд хүргэхэд тусаллаа. Үнэхээр гайхалтай мэдрэмж байна. Багийнхандаа болон бүгдэд баярлалаа” гэсэн байна.

Энэ жил 26 настай Мухамед Салах 2017-2018 оны улиралд нийтдээ Ливерпуулийн төлөө 44 гоол оруулж аваргуудын лигийн шигшээд шалгарсан билээ. Мөн тэрбээр Африк тивээс Египетийн шигшээ багаа ДАШТ-д хөтлөн шалгаруулж чадсан том гавьяатан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж