Монголын хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болохоор болжээ. Тэмцээн хүндийн өргөлтийн бэлтгэлийн танхимд болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулна. Тодруулбал, эмэгтэй 49, 55, 59, 64, 71, -76, +76, эрэгтэй 55, 61, 67, 73, 81, -96, +96 кг жинд шилдэгүүдээ тодруулахаар болжээ. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр /2019.01.11/болох бөгөөд оролцох тамирчдын нэрс бүрэн тодорно.
“Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой тамирчдыг сонгох, цаашлаад олимпийн эрхийн тэмцээнд бэлтгэх гээд энэхүү тэмцээний гол ач холбогдол оршиж байна.
2019 он гарсаар жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорсон бол хүндийн өргөлтийнхөн тамирчдынхаа бэлтгэл сургуулилт ямар байгааг ийнхүү сорихоор болжээ.