Усан доорх ажиллагаатай галт уул илрэв

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Усан доорх ажиллагаатай галт уул илрэв

Индонезийн эргээс холгүй далайн гүнд ажиллагаатай асар том галт уулыг илрүүлжээ. Түүний өндөр нь 3,8 мянган метр гэж АНУ-ын Далай тэнгис ба агаар мандлын судлалын үндэсний албанаас (NOAA) мэдээлжээ.
Галт уул далайн гүнийн 5,5 мянган метрт байгаа бөгөөд Кавио Барат (Kawio Barat) нэр авчээ. Түүнийг далайн гүнийн судалгааны алсын удирдлагатай зонд илрүүлсэн байна. Уг зондоор эрдэм шинжилгээний Okeanos Explorer гэх шинэ хөлөг тоноглогджээ. Уг төхөөрөмж нь сонар ба видео камерын тусламжтайгаар далайн гүнийг зургийг гаргадаг.
Okeanos Explorer хөлөг онгоц далайн ёроолын өргөн цар хүрээтэй судалгааны ажилд сарын өмнө орсон байна. Энэ хугацаанд хөлөг онгоц 6,2 мянган кв/км ёроолын гадаргыг судалжээ. Галт уулын олсны дараа Кавио Баратыг нарийвчлан судлах мөн энэ үеэр зондын тохиргоог хийхээр эрдэмтэд шийдсэн байна. Усан дор галт байгааг анхлан хиймэл дагуул дамжуулсан билээ.
Индонези улс ажиллагаатай олон галт уулсын “Галт цагираг” гэх бүсэд оршдог. Галт цагиргийн хамгийн том галт уул нь Кракатау юм. Энэ галт уул 1883 онд хамгийн хүчтэй дэлбэрэх үеэр 36 мянган хүн амиа алдаж байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж