Ф.Шопений тухай сонирхолтой баримтууд | News.MN

Ф.Шопений тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

Ф.Шопений тухай сонирхолтой баримтууд

Ф.Шопений тухай сонирхолтой баримтууд

“Бах бол тэнгэр дээрх хамгийн гайхалтай оддыг олж нээдэг одон орон судлаач аугаа адил. Бетховен бол гариг ертөнцийг уриалан дуудагч гайхалтай уран бүтээлч. Харин би зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг нээн харуулахыг л хүсдэг” Фредерик Шопен

Сонгодог хөгжмийн түүх бол Европ төдийгүй дэлхийн түүх, урлаг соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Тиймээс бид энэ долоо хоногийн "ТАНИН МЭДЭХҮЙ" булангаар Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Фредерик Шопений тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Романтизмын үеийн хөгжмийн зохиолч Ф.Шопен нь төгөлдөр хуурын гоцлолуудаараа алдаршсан билээ.

Ф. ШОПЕН ЭРЛИЙЗ БАЙСАН

Түүний эцэг нь хөгжмийн багш мэргэжилтэй франц хүн байсан бол ээж нь Польшийн дуучин байв. Ф.Шопен нь 1810 онд төрсөн бөгөөд нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй байжээ.

Шопений ээж, эгч, дүү нар

ХӨГЖМИЙН ГОЦ АВЬЯАСТАН ГЭДЭГ НЬ БАГА БАЙХАД НЬ Л ТОДОРХОЙ БОЛСОН

Төгөлдөр хуур анхлан заасан чех багшийнхаа ачаар Ф.Шопен дуу хөгжимд дурласан төдийгүй долоон настайдаа төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвиснаар гоц авьяастан гэдгээ батлан харуулжээ. 12 настайдаа л Польшийн томоохон төгөлдөр хуурчдын эгнээнд зүй ёсоор багтсан бөгөөд түүнд заах юм минь дууссан гээд хөгжмийн багш нар нь хичээл орохоос татгалзсан гэдэг. Варшавын хөгжмийн дээд сургуулийг 19 настайдаа төгсөх үедээ л төгөлдөр хуур, найрал хөгжмийн хоёр концерт бичсэн байв.

Шопений сургуульд сурч байх үеийн зураг

ТАЛ БҮРИЙН АВЬЯАСТАН

Тэрбээр төгөлдөр хуураас гадна франц, герман хэлийг төгс эзэмшсэн. Аливаад амархан суралцдаг, маш сониуч зантай тэрбээр ерөнхий эрдмийн хичээлүүд дээрээ ч гоц ухаантай гэдгээ харуулж, толгой цохиж байсан гэдэг. Түүгээр ч барахгүй сайн дуулдаг, жүжиглэх авьяастай, царайлаг, биеэ сайхан авч явдаг байснаараа бүсгүйчүүдийн дунд нэр хүндтэй байжээ.

МАШ ИХ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ

Ф.Шопен бага байхын л хөгжмийн өндөр мэдрэмжтэй, дуу сонсож байгаад л уйлчихдаг, сэтгэл хөдлөл ихтэй хүүхэд байв. Хожим нь эхнэрээсээ салсныхаа дараа маш ихээр гуниглаж, уран бүтээлдээ огт төвлөрч чадаагүй бөгөөд энэ үеэс эхлэн нас барах хүртлээ “оршуулгын марш” хэмээх ганцхан л алдартай бүтээл туурвисан аж.

СУУТНУУДЫГ ШҮТЭЖ, АЛДАРТНУУДТАЙ НӨХӨРЛӨДӨГ БАЙВ

Ф.Шопен нь И.С.Бах, В.А.Моцарт, Л.В.Бетховен болон Н.Паганиниг шүтэж, тэднээс үлгэр дуурайлал авдаг байсан аж. Тэрбээр Польшид төрж өссөн боловч 20 настайгаасаа эхлэн нас барах хүртлээ Парист амьдарсан бөгөөд энэ үедээ алдарт хөгжмийн зохиолч Франц Лист, Берлиоз болон яруу найрагч Хайнрих Хайнэ, Онорэ дө Бальзак нартай дотно танилцаж, нөхөрлөжээ.

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХЭНД ЦОО ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ НЭЭСЭН

Түүний зохиолууд нь гүнзгий чин сэтгэл, тансаг уран, өндөр ур чадвар шаардахуйц техникүүдийг хослуулсан байдаг. Ф.Шопений фантази, ноктюрн, этюд, вальс, мазурз, полонез скерцо тэргүүтэй төгөлдөр хуурын зохиомж нь төгөлдөр хуурын төдийгүй хөгжмийн урлагийн түүхэнд цоо шинэ үеийг нээжээ.

ТӨГӨЛДӨР ХУУРЫГ ХАРАНХУЙД Л ТОГЛОДОГ

Тэрбээр бүх насаараа хав харанхуй өрөөнд төгөлдөр хуур тоглодог байжээ. Ганцаараа хөгжим тоглохдоо өрөөнийхөө хөшгийг хааж, лаануудаа унтраадаг төдийгүй хүлээн авалт, концертын үеэр ч өөрийнх нь ойролцоо байгаа лаануудыг унтраахыг хүсдэг байсан аж.

МАШ ИЧИМХИЙ БАЙСАН

Ф.Шопен суут хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч байсан ч олны өмнө гарахаасаа маш их ичдэг байсан бөгөөд бүх л амьдралынхаа турш 30 удаа л концерт тоглосон нь эн зэрэгцэх уран бүтээлчидтэй нь харьцуулахад маш бага тоо юм. Тоглолт хийж, нэр алдраа дурсгахаас илүүтэй дээдсийн хүрээнийхэнд төгөлдөр хуурын хичээл заах нь түүнд илүү сонирхолтой санагддаг байжээ.

Шопений эхнэр

 ГЭР БҮЛ

26 настайдаа Жорж Санд хэмээх алдартай зохиолч, бүсгүйтэй ханилж, арав орчим жил хамт амьдарсныхаа дараа салсан. Жорж Санд өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй байсан. Ф.Шопенийг дагавар охин Сандтайгаа учир ургуулдаг байснаас гэр бүл нь салж сарнисан гэх таамаглал ч байдаг.

ЭХ ОРОНЧ ШОПЕН

Ф.Шопен нас биед хүрч, Парист аялан тоглолт хийнгээ тэндээ суурьших болсон үед нь хаант Орос улсын мэдэлд байсан Польшид бослого гарч, үймээн самуун дэгдсэн байна. Эх оронд нь болж буй эмгэнэлт явдалд гашуудан эмгэнэсэн тэрбээр “хувьсгал” хэмээх этюдээ зохиосон аж. Эх орондоо буцаж чадалгүй байсаар 1849 онд Парист өвчний улмаас амьсгал хураажээ.

ОРШУУЛГА

Ф.Шопен 1849 оны аравдугаар сарын 17-ны өдөр 39 насандаа сүрьеэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүний оршуулга дээр өөрийнх нь бичсэн төгөлдөр хуурын 2-р сонат эгшиглэж байсан гэдэг. Парист оршуулж, өөрийнх нь гэрээсэлсэн ёсоор зүрхийг нь авч Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулсан.

Шопений нойрсож буй газар

Эх сурвалж: Cmuse.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-11 103.14.38.98

э****з ГЭДЭГ ҮГЭЭ ЭНЭ УДААД ТҮР ОРХИХ БАЙЖ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж