Их Британид ажлын байрандаа порно сайтуудад орж байсан гурван шүүгчийг ажлаас нь халжээ. Шүүгч нарын сахилга батыг хянадаг хэлтсээс Дүүргийн шүүгч Тимот Ваулес, Цагаачлалын шүүгч Уоррен Грант, дүүргийн туслах шүүгч болон бичигч Петр Баллок нарын үйлдэл нь шүүхийн системд өндөр алба хашиж буй хүний хувьд хөдөлмөрийн ёс зүйг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн дүгнэсэн байна.
Үүнээс гадна өөр нэг шүүгч энэхүү мөрдлөг эхлэхээс өмнө сайн дураараа албан тушаалаа өгсөн аж.
Шүүгчид ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй боловч тэдний гаргасан гол алдаа нь садар самууныг сурталчилсан сайтад орохдоо татвар төлөгчдийн мөнгөөр авсан ажлын компьютер, шүүгчийн бүртгэлээ ашигласанд оршжээ. Харин тэд энэ зорилгодоо гэрийнхээ компьютерийг ашигласан бол халах үндэслэл байгаагүй аж.
Т.БИЛГҮҮН