УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан өнөөдөр /2019.1.10/ Сүхбаатарын талбай дээр жагссан. Жагсагчид яг одоо талбайд гэр барьж байна.
Тэд өчигдөр талбайд гэр барих зөвшөөрөл аваагүй байсан юм. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр жагсаалын үеэр гэр барих зөвшөөрөл аваагүй байсан. Гэхдээ өнөөдөр Хотын захиргаанаас жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл авсан” гэлээ.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ