Байгалийн биш таримал алмааз зах зээлд ихэсч байгааг ОХУ-ын Сангийн яам анхааруулж байна. Жинхэнэ байгалийн гэж хэлж байгаа таван алмааз болгоны нэг нь таримал байна гэж Сангийн дэд сайд Алексей Моисеев РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Дэд сайд албан үүргийнхээ дагуу Оросын төдийгүй дэлхийд томд тооцогдох алмааз олборлогч компани болох “Алроса”-гийн Удирдах зөвлөлд багтдаг юм.
Дэлхийн зах зээлд зарагдаж байгаа алмаазны 20 орчим хувь нь таримал чулуу байгаа нь алмаазан эдлэлийн брэнд компаниудын санааг зовоож эхэлж байгааг сайд хэлсэн байна.
ОХУ үнэт чулууны ангилал, чанарыг тодорхойлох шинэ системийг нэвтрүүлж байгаа юм. Үнэт чулуу болгон жинхэнэ байгалийн чулуу гэсэн код бүхий сертификаттай болох юм.
Орчин цагийн техник технологийн хөгжил нь таримал чулууг байгалийнхаас ялгагдах аргагүй болж байгааг шинжээчид онцлон тэмдэглэж байна. Тиймээс байгалийн чулууг коджуулах нь чухал байгааг сайд хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ