ОХУ-ын Төв банк өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын сүүлээр ам.долларын нөөцөө 24,4 пунктээр бууруулж, харин еврогийн нөөцөө 32 хувь, хятадын юанийн нөөцөө 14,7 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Эдгээр тоо баримт Төв банкнаас гаргасан "Обзор деятельности Банка России по управлению активами в иностранных валютах и золоте" тайланд дурдагджээ.
Үүнээс гадна бусад валютын нөөцийг ч нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, английн фунт стерлингийн нөөцийг 6,3 хувь, японы иенийг 4,5 хувь, канад долларыг 2,9 хувь, австрали долларыг нэг хувь тус тус нэмэгдүүлжээ.
2017 оны зургадугаар сараас 2018 оны зургадугаар сарын хоорондох нэг жилийн үзүүлэлтээр валютуудаас хамгийн орлого өндөртэй нь хятадын юань / 3,2 хувийн өсөлт/, ам.доллар / 0,35 хувийн өсөлт/ байсан бол евро хасах 0,17 хувийн бууралттай байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ