Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно | News.MN

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2019.01.11-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Цагаан сар болоход 20 гаруй хоног үлдэж, иргэд сар шинийн бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Цагаан сарын хүндэтгэлийн идээний чухал хэсэг ууц, өвчүүний үнэ болон ууц, өвчүү чанах газрын стандартын асуудлаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Бууз банш хийх мах, ууц, өвчүү хайсан хүнээр “Хүчит шонхор” худалдааны төв дүүрчээ. Захын урд хэсэгт ачааны машины тэвшин дээр ууц, өвчүүг эгнүүлэн өрсөн байв. Тус захад ихэвчлэн Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дундговь аймгаас ууц, өвчүү авчирсан байлаа. Ууцнууд дунджаар 23-40 кг-ийн жинтэй байсан бөгөөд 140 мянгаас 380 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин үхрийн өвчүү нь 15-40 кг-ийн жинтэй, 180 мянгаас 400 мянган төгрөгийн үнэтэй байв.

Мэдээж ууцны хэмжээ томрох тусам үнэ нь өснө. Том хэмжээний ууц нь илүү нугаламтай хониных аж. Хонь 26 хавиргатай байдаг бол илүү нугаламтай хонь нь 28 хавиргатай байдаг. Сүхбаатар, Дорнодоос авчирсан ууц нь ихэвчлэн илүү нугаламтай хониных юм.

УУЦЫГ ТУСГАЙЛАН БЭЛТГЭДЭГ

Иргэн Н.Наранбаатар

Хамгийн том ууцыг эгнүүлэн өрсөн Н.Наранбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

Аль аймгаас авчирсан ууц вэ. Жин болон үнэ нь хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ?

-Дундговь аймгийн Эрдэнэдалайгаас ирсэн. Махны үнэ гайгүй байгаа болохоор ууцны үнэ ч дажгүй байна. Ууцны жижиг нь 25 кг жинтэй, том нь 40 кг гаруй жинтэй байгаа. Үнийн хувьд 180 мянгаас 380 мянган төгрөгийн  үнэтэй байгаа.

-Таны худалдаж байгаа ууц бусдаас том байгаагийн шалтгаан юу вэ. Ууц хэт том, өөхлөг байхаар тусгайлан хөөлгөсөн байх магадлалтай зэргээр хардах нь бий?

-Дундговь аймгийн ууцан сүүлт үүлдрийн хониных болохоороо бусдаас том байгаа юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум чанартай хоньтой. Нугалмын хувьд энгийн хоньтой адил. Нутгийн онцлогоос шалтгаалаад, отрын бүс гэдэг утгаараа мал нь их сайн таргалдаг юм. Бас хонио хашдаггүй. Тийм болохоор мал нь маш сайн таргалдаг.

-Баярын ууц бэлтгэх тусгай технологи байдаг юм уу. Хэдийд бэлтгэдэг юм бэ?

-Ууцыг арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 1-ны хооронд бэлтгэдэг. Ууц бэлтгэхдээ хонийг бойны аргаар нядалдаггүй. Хонь муулдаг хүнд арай илүү өртөг төлж, тусгайлан бэлтгэдэг. Үүнийгээ дагаад кг нь бусдаас арай илүү, үнэтэй байдаг юм.

-Хотод хэдэн ууц авчирсан бэ. Хэд хоног зарагдаж байна вэ?

-Би энд долоо хоногийн өмнө ирсэн. Ирэхдээ 200-гаад ууц авчирсан. Одоо талыг нь зарчихаад байна.

ҮЗЭМЖ САЙЖИРЧ, ҮНЭ ӨСЧ  БАЙНА

Дараа нь баярын ууц сонгохоор яваа иргэдийн сэтгэгдлийг нь сонслоо.

Ж.Төмөрбаатар

“Ууцны үзэмж их сайхан болж байгаа ч үнэ нь өндөр байна. Манайх жил бүр ууц авдаг. Жил ирэх бүр ууцны үнэ нэмэгдэж байна. Энд хамгийн том ууц нь 380 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ тийм томыг авахгүй. Одоо өөх иддэг хүн байхгүй болсон. Би 150 мянган төгрөгт ууц авах бодолтой ирсэн юм” гэлээ.

УУЦНЫ ҮНЭ ДУНДЖААР 250 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Н.Оюунгэрэл

“Өнгөрсөн жил 190 мянган төгрөгт ууц авч байсан. Энэ жил дундаж нь 250 мянган төгрөг байна. Үхрийн өвчүү сонирхтол бүр илүү үнэтэй байна. Манайх ач, зээ олонтой болсон болохоор жил бүр ууц авдаг. Харж байгаад ямар ч байсан нэг ууц авна” гэв.

“ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР УУЦ, ӨВЧҮҮ ЧАНАВАЛ ОРЛОГЫГ НЬ ХУРААЖ, 300 МЯНГААС 3 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”

Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор

Сонгосон ууцаа хаана чануулах, тухайн газар нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх нь том асуудал болдог. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгороос тодрууллаа.

-Иргэд ууцыг ямар газар чануулах нь стандартад нийцэх вэ?

-Ууцыг зөвшөөрөгдсөн хоолны газруудад чануулж болно. Бэлгэдлээ бодсон ч сар шинийн идээгээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйд нийцсэн газарт чануулбал зохимжтой.

-Хоолны газрууд нь ууц чанах тусгай зөвшөөрөл авах ёстой юу?

-Хоолны газар нь үйл ажиллагаа явуулахдаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхээ Мэргэжлийн хяналтын газарт шалгуулаад, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээ эрхлэх газраас зөвшөөрлөө авсан байдаг. Тиймээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин сургууль, цэцэрлэгийн хоолны газарт ууц чанахыг хориглосон.

-Хороолол, гудамжинд гэр бариад ууц, өвчүү чанах үйлчилгээ үзүүлбэл чухам ямар хариуцлага тооцох вэ?

-Орон сууцны хороолол, талбайд барьсан гэрт ууц чанах нь эрүүл ахуйд нийцэхгүй. Нийтийг хамарсан баяр, ёслолын үеэр Мэргэжлийн хяналтын газар урьдчилан сэргийлэх шалгалт явуулдаг. Үүний нэг нь Цагаан сарын баярын үеийн хяналт шалгалт. Шалгалтын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлд хоёр төрлийн шалгалт хийж байгаа. Үүний нэг нь золголтын хүлээн авалт хийж байгаа зоогийн газар, ресторанд шалгалт хийх. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд, орон сууцны хорооллын дунд зөвшөөрөлгүйгээр гэр барьж ууц, өвчүү чанадагт хяналт тавина.

Энэ хүрээнд нийслэлийн бүх дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн талбайд хүнсний бараа бүтээгдэхүүн ил задгай худалдах, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт ууц, өвчүү чануулахгүй байх шаардлага хүргэж байгаа. Хэрэв мэдэгдэл хүргүүлээд байхад орон сууцны хороолол, талбайд гэр барьж, мөн подвал зэрэг зөвшөөрөгдөөгүй газар ууц, өвчүү чанавал орлогыг нь хурааж, иргэнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно.

-Иргэд ууц, өвчүү чанах газар ховор байгаа болохоор, зөвшөөрөлгүй газраар чануулж байна гэдэг?

-Иргэд ийм тайлбар өгдөг. Зориулалтын бус газар хүнс боловсруулах нь нийтийг хамарсан хордлого зэрэг олон эрсдэл үүсгэх магадлалтай.  Тиймээс нийтэд үйлчилж байгаа газруудад шалгалт хийдэг юм.

УУЦЫГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЧАНАНА

Ингээд ууц чанадаг газартай холбогдон дараах мэдээллийг авлаа. Ууцыг гурван цаг чанадаг бол үхрийн өвчүүг 4-6 цаг чанадаг байна. Энэ утгаараа ууцыг 30 мянган төгрөгөөр чанадаг бол өвчүүг түүнээс илүү үнээр чанадаг ажээ. Мөн ууцыг өндөр үнээр худалдаж авалгүйгээр гулууз махыг түүнээс хямд үнээр аваад ууцныхаар тусгайлан бэлтгүүлж, чануулж болдог байна. Гулууз махыг тусгайлан бэлтгэх, бусад махтай чануулах зэрэг нь багцаараа 45 мянган төгрөгийн өртөгтэй болдог аж. Мөн хөлдүү махыг гэсгээж, авчирсан цагаас хойш 24 цагийн дараа чанадаг ч иргэд аль болох хурдан болгохыг шаарддаг байна. Түүнчлэн цагаан сараас олон хоногийн өмнө эрт ууц, өвчүүгээ чануулбал дараалалд зогсож ажлаа алдахгүй, цагийг тулгаж чанах газар хайж явахгүй сайн талтай. Энэ тохиолдолд чанасан ууц, өвчүүг бүрэн хөрсний дараа гялгар уутаар битүү ороож, тагт болон амбаартаа хадгалах хэрэгтэй. Харин хөргөлгүйгээр гялгар уутаар ороосон тохиолдолд үнэр орох, муудах эрсдэлтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2019-01-11 202.21.119.54

Ер нь цагаан сараар заавал ууц өвчүү тавих албагүй. Хүн гоочлох дуртай юмнууд элдэв юм ярихгүй бол хэн ч танийг ууц тависангүй ёс заншил энэ тэр гэж хэлэхгүй. Хамгийн гол нь та зоригтой байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-01-11 202.21.119.54

Ууцаа яаж чанахаа та өөрөө мэд. Хамгийн гол нь нийтийн эзэмшлийн газар гэр барихгүй вагончиг байрлуулахгүй, Цэцэрлэг, сургууль зэрэг төрийн өмчийн гал тогоог хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх хэрэгтэй юм байна.

Avatar

Зочин 2019-01-11 66.181.178.144

uutsiig negdsan jurmaar nnitiin togoond chanah huuliin tusul bolovsruulj urgun bariv. Uu tei holbogon garah zardliig Huns huduu aj ajuin yamnii saidiin bagtsaas gargahaar bolson baina.

Avatar

Зочин: 2019-01-11 66.181.160.12

Хэлж бичиж байгаа зүйлийнхээ үг найруулгыг жаахан бодмоор юм. Зөвшөөрөлгүй газар л гээд байх юм. Ууц чанах зөвшөөрөл гэж хэлээч. Тэгээд ямар журмаар ууц чанах, хаанаас яаж зөвшөөрөл өгч байгаагаа олон түмэнд зарлаач. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг чинь эхлээд хийж байгаа ажлаа олон түмэндээ сайн ойлгуулдаг баймаар юм. нэг юм хэлээд л торгох, шийтгэхээ дуудах юм. Сайн ойлогодохгүй нэг юм дөнгөж ярьж эхэлсэнэээ л ташуур далайх тухай болоод явчих юм. Бид амьдрал туулж яваа болохоос заавал

Avatar

elbeg tarvaga 2019-01-11 64.119.16.146

uuts chahaa hurtel zaalgah yum uu

Avatar

Zochin 2019-01-11 86.59.216.166

Зссс суртэйшт. Мөд гэртээ чанаж болохгүй гэхнүү. Өвчүү идэх ч сайхан шүү. Цагаан сар сайхан баяр шүү. Хүн болгон цаанаа л нэг өнгөлөг сэтгүүл тэнүүн баяртай байгааг харах сайхан

Avatar

Зочин 2019-01-11 103.10.21.106

Сүхбаатарын талбайд ууц чана гээд өчигдөр зөндөө олон гэр барьсан гэнээ. ккк.

Avatar

irggen 2019-01-11 103.212.119.199

ard tumen gej hudlaa orildog shigee uutsaa chanah gazruudii ni zuv chiregdelgui shiideed ugchuuch erhyem uuriiguu tom darga geed bodotson hulgaich luivarchidaa…

Avatar

ardtumnii neg 2019-01-11 103.212.119.199

uuts tavih eseh ni huvi hunii hereg bhoo. ter zuvshuurulgui gazar chanaval 3 saya aar torgono gedeg ard tumnii shulj tusuvuu nuhuh, ulam yaduuruulah bodlogo yavuulj bgaa hot uih iin umhii sanaa bnashdee . uuts chanah uhiig hurtel devergej undur bolgoj bgaag ni harl daa arduudaaraa togloson luivarchidiin hodood ni hagarch ehelj bgaag uih iin shivshig iltgeed bgaam bshuu…. kkk

Avatar

. 2019-01-11 202.126.89.16

3 сая хүртэл төгрөгөөр гэж зөв бич

Avatar

Асуулт 2019-01-11 202.179.27.109

Өөрийнхөө ууцыг өөрийн гэртээ чанавал торгох уу?

Avatar

123 2019-01-11 203.91.117.8

saihan taglaj bna. zow. torgono gesen bna gehdee eu yrij baigaagaa medehgui hun yrisan bna

Avatar

Зочин 2019-01-11 2.136.17.240

Наад тэнэглэлд чинь ядарсан хегшчуул чирэгдэж дууслаа.утгыг нь еерчлеед хегшчуулээ баярлуулдаг болгоо.ядуу хуний сэтгэхуйн онцлогыг тусгасан хесрий баяр

Avatar

Зочин 2019-01-11 103.229.123.184

УУЦАН ДЭЭРЭЭ ХӨХ ТОЛБОТОЙ ТӨРДӨГ ҮНДЭСТЭН ОЛОН БАЙДАГ БОЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН Л ГАНЦААР ХОНИНИЙ УУЦ ТАВЬЖ МОНГОЛ ГЭДЭГЭЭ БАТАЛДАГ , ӨӨРИЙН МӨНГӨӨРӨӨ УУЦ ТАВЬЖ БАЯРЛАЖ БАЙГАА НЬ ХУВИЙН АСУУДАЛ .

Avatar

Мөнх 2019-01-11 139.5.218.200

Хотын дулаан байранд байдаг айлд үнэр орчих гээд ууц, өвчүү тавих хэцүү юм байна лээ дээ.

Avatar

Лам 2019-01-11 95.120.224.204

Зиа ингэж байтал гандан хавиас "энэ хавиар узэгдэх ёстой шуу"гээд заналхийсэн шуд зуусан шинжтэй мсжуудийг цацаад унанаа

Avatar

Zochin 2019-01-11 86.59.216.166

Юу гэсэн ч үгий. Тэнэгтэх гэж. Гандан чамайг тоож урихгүй бизээ

Avatar

Зочин 2019-01-11 95.120.224.204

Энэ баяраас татгалзаад олон жил болж байна

Avatar

Зочин 2019-01-11 103.229.123.184

ГОХЬ ЧИНЬ . УУЛАНД ГАРЧДАГ ЮМ УУ ?

Avatar

Зочин 2019-01-11 203.91.114.244

бууз, сүүтэй цайтай л тэмдэглэеээ

Avatar

Үзэмжийн юм 2019-01-11 202.21.127.161

Ууц тавилаа гээд сайхан болохгүй, тавиагүй гээд муудахгүй, ийм утгагүй юмаа болицгооё. Зүгээр л сайхан ах дүү хамаатан саднаараа орж гарч мэнд усаа мэдэлцдэг байцгаая

Avatar

Зочин 2019-01-11 150.129.143.20

ӨӨРӨӨ Л ХЯТАД ЯВЖ БАНШАА ИДВАА.ККК

Avatar

Зочин 2019-01-11 192.82.65.224

uutsiig ahmad nastai ailuud l tavidag yos zanshiltai.. jishee n 45 deesh nasnii amidral n togtson humuus tavih n zuv yum.. uvshuug bol hun uuriin songoltoor tavij bolno.. heviin boovoor tavgiin ideegee zasah n zuv shuu..

Avatar

Зочин 2019-01-11 66.181.161.59

Хэвийн боовны оронд ааруул давхарлаж өрөөд тавга засахад бас болох л юм байна лээ. Харин тэр ааруулных нь олдоц, найдвартай байдал, үнэ ханш нь чухам ямар байдаг юм бол?

Avatar

Зочин 2019-01-11 64.119.17.34

Юун 45 бэ, яахаараа 45хан насандаа бид гурилтай ааруул, иддэггүй өөхтэй ууц тавих болчихвоо. Зарим маань гэр бүлтэй ч болж амжаагүй, анхны үрийнхээ дууг ч сонсож амжаагүй гадаад дотоодод эрдэм номын дуу л сонсож яваа. 60 наснаасаа өмнө ганц дээлтэй болох юм шүү гэсэн алс холын бодолтой явж байгаа шүү. Хөдөө орон нутагт 45 гэх мэтээр насны хязгаараа ярьж шийднэ үү.

Avatar

Otgoo 2019-01-11 203.91.115.251

Ямар ууц тавих нь тэр хүний сонголт. Гэхдээ ингэж үнэ хөөрөгдсөн ууцыг хэрэггүй байх аа. Монгол малын мах үнэд орж байгаа нь зөв. Орлого нь харин ингэж нэмэгдэж байгаа юу. Бэлэг дэмбэрэлийн сайхан баярыг минь ингээд л гутаагаад эхэлж байгаа нь энэ. Бүх зүйлийг үнэд оруулна. Ууц, өвчүү, буузны мах, ааруул цагаа, өрөм тос, бэлэг сэлт. Ер нь энэ Цагаан сар нэртэй баяраа утгын нь алдагдуулж ӨНГӨ-МӨНГӨ, УРАЛДААН-ТЭМЦЭЭН шиг тэмдэглэх хэрэг байна уу. За тэгээд Зурхайч, үзмэрч, лам, бөө гээд л төгснө.

Avatar

Зочин 2019-01-11 202.131.245.243

Дунд нь хэдэн хятад ченж жуулчны визтэй орж ирээд л цөм хийж байна даа.

Avatar

Зочин 2019-01-11 202.131.245.243

Хотын бид чинь хөдөөний хүмүүсийг дуурайж ууц тавих нь зөв үү. Хөдөөний мал хуйтай айл бол өөр ш дээ. Өөрийн малынхаа шүүсээр идээ тавгаа засаад, тэр нь тухайн айлынхаа жилийн өнгө болоод. Суурин газрынхан бол арай өөрөөр тэмдэглэмээр байна аа

Avatar

Зочин 2019-01-11 150.129.143.20

ЦАГ ЧИ ХЯТАД МАЯГААР БАНШ ИД ГЭЭД БАЙНААДАА.БИ МОНГОЛ ХҮН.ТЭНЭГ ГЭВЭЛ ГЭЖ Л БАЙГ ХУЦАА ААН.

Avatar

Зочин 2019-01-11 66.181.161.104

Ууцгүй, хэвийн боовгүй цагаан сар тэмдэглэе гэж байна. Угаасаа тийм болчихсон юм биш үү. Ноднингийн цагаан сараар манай хамаатны залуучууд бүгд ууцгүй, хэвийн боовгүй, өөр бусад сайхан идээ будаагаар ширээгээ дүүргээд цагаан сараа тэмдэглэж байсан. Болдог л юм байна лээ. За тэгээд өөртөө төвөг удалгүй, бусдад уур бухимдлаа түгээлгүй, уламжлалт сайхан баяраа тэмдэглэцгээе.

Avatar

Зочин 2019-01-11 27.123.214.2

Хотын бид чинь хөдөөний хүмүүсийг дуурайж ууц тавих нь зөв үү. Хөдөөний мал хуйтай айл бол өөр ш дээ. Өөрийн малынхаа шүүсээр идээ тавгаа засаад, тэр нь тухайн айлынхаа жилийн өнгө болоод. Суурин газрынхан бол арай өөрөөр тэмдэглэмээр байна аа

Avatar

Зочин 2019-01-11 150.129.143.20

ӨӨРИЙН ЮМ ӨӨРТӨӨ ЗӨВ ДУРААРАА Л БОЛ.ККК.ЧАМАЙГ АЛБАДАХГҮЙШДЭЭ ХӨӨ.

Avatar

Зочин 2019-01-11 202.131.245.243

Ууцыг бол малчид л тавих хэрэгтэй. Хэвийн б**в бол төвдөөс л орж ирсэн юм шүү дээ.

Avatar

Иргэн 2019-01-11 202.70.34.70

УУЦ ТАВИЛГҮЙ, ХЭВИЙН б**в ӨРӨЛГҮЙ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ. ДАРАА НЬ ХОЁУЛАНГ НЬ ХАЯДАГ ШҮҮ ДЭЭ. ХАЯХ ГЭЖ МӨНГӨ ҮРДЭГ ЯАСАН БАЯН МОНГОЛЧУУД ВЭ?

Avatar

Зочин 2019-01-11 150.129.143.20

ӨӨРСДӨӨЛ ТЭР ХЯТАД МАЯГААР БАНШАА ИДЭЭД СУУЖ БАЙ.БИ МОНГОЛ ХҮН.

Avatar

Зочин 2019-01-11 202.70.34.70

УУЦГҮЙ, ХЭВИЙН б**в ТАВИЛГҮЙ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ.

Avatar

zochin 2019-01-11 24.16.129.111

demjij bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж