iPhone авахын тулд бөөрөө заржээ | News.MN

iPhone авахын тулд бөөрөө заржээ

iPhone авахын тулд бөөрөө заржээ

iPhone авахын тулд бөөрөө заржээ

Ван хэмээх хятад залуу Хятадын хар зах дээр 22 мянган юаниар эрхтэнээ заржээ. Гэхдээ энэ хэрэг  25 настай Ванд 17-тойдоо тохиолджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тэрээр шинэ технологи худалдаж авахыг хүссэн ч эцэг эх нь хэтэрхий ядуу байжээ. Ван “Би iPad2 худалдаж авахыг хүссэн ч надад ямар ч мөнгө байгаагүй" хэмээн ярьсныг CNTV мэдээлсэн байна.

Ван хэлэхдээ “Намайг интернэтэд сууж байхад зуучлагч маань бөөрөө 20 мянган юанаар зарж болох талаар зурвас явуулсан" гэжээ. Тэрээр Аньхуй мужийн зүүн хэсэгт байрлах гэрээсээ нууцаар гарч, Хунаний өмнөд хэсгийг зорьсон байна. Ван эцэг эхдээ өөрийнхөө төлөвлөгөөний талаар мэдэгдэхийг хүсээгүй аж.

Түүнд хоёр мэс засалч, мэс засалчийн туслах, сувилагч нар хагалгаа хийжээ. Тэрбээр тохиролцсон мөнгөө аваад iPhone4, iPad2 худалдан авсан байна. Залуугийн ээж хүүгээ бөөрөө зарсныг сонсоод цагдаад хандаж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Энэ хэрэгт 2012 онд есөн хүнийг татан шалгаж, зуучлагчдад 3-5 жил, мэс засалч бүрд тус тус гурван жилийн ял оноосон байна.

Эх сурвалж: The Sun

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж