Дахин нэг жолооч өөрийгөө шатааж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Дахин нэг жолооч өөрийгөө шатааж амиа алджээ

Өмнөд Солонгос улсад 100 мянга гаруй хүн таксигаар амьдралаа залгуулдаг байна.

Дахин нэг жолооч өөрийгөө шатааж амиа алджээ

Өмнөд Солонгост гар утасны аппликэйшнд суурилсан таксины шинэ үйлчилгээг эсэргүүцэн 57 настай жолооч өөрийгөө шатааж амиа алдсан хэрэг гараад дөнгөж нэг сар өнгөрч байхад дахин нэг жолооч өөрийгөө шатааж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн төв хэсгийн Гванхамун өртөөний ойролцоо өчигдөр орой /2019.01.09/ нэгэн такси шатаж, дотроос нь биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн жолооч гарч ирсэн байна. Жолоочийг даруй эмнэлэгт хүргэсэн ч өнөөдөр өглөө шархаа дийлэлгүй нас барчээ. Амиа алдсан жолооч 64 настай Им гэгч байсан бөгөөд тэрээр нас барахаасаа өмнө дөрвөн хуудас гэрээслэл бичин үлдээсэн байсан гэнэ.

Гэрээслэлдээ “Kakao” компанийн нэвтрүүлэх гэж байгаа “Kakao T” үйлчилгээг эсэргүүцэж байгаагаа, энэ үйлчилгээ таксины жолооч нарын амь зуулгыг үгүй хийнэ гэдгийг бичжээ. Нэг таксиг хоёр жолооч ээлжээр түрээслэх уг үйлчилгээ нь тэдний ажлын цагийг багасгаж, орлогыг бууруулна хэмээн үзэж Өмнөд Солонгосын 60 мянга гаруй таксины жолооч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Өмнөд Солонгос улсад 100 мянга гаруй хүн таксигаар амьдралаа залгуулдаг байна. Жолооч нарын тэмцэлтэй холбоотойгоор тус компани шинэ үйлчилгээнийхээ нээлтийг түр хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж