Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай эцэслэн шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай эцэслэн шийдвэрлэнэ

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг 1 дүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар уг асуудлуудыг хэлэлцэж 2 дугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. НИТХ-ын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт хуралдах бөгөөд 2 дугаар хэлэлцүүлэгээр эцэслэн шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж