УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан талаар мэдээлэл өгөхийг хүслээ. Надруу Т.Аюурсайхан гишүүн ярьж жагсагчдын төлөөлөлтэй орж уулзах хүсэлтээ тавьсан. Энэ үед УИХ-ын даргын зүгээс гурван хуудас бүхий тайлбарыг өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй, жагсагчид УИХ-ын дарга руу дайрсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо. Өмнө тавьсан үндэслэлүүдтэй холбоотой бэлдсэн мэдээлэл нь гурван хуудас. Жагсагчдын яриад байгаа шиг 30 хуудас материал байхгүй. Үүнийг өнөөдөр хэвлэл мэдээллээр ил болгоно" гэсэн юм.