Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна | News.MN

Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 7-10-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинийг Пёньянд айлчлахыг урьжээ. Ким Жон Уны энэхүү урилгыг Ши Жиньпин таатай хүлээн авч, ойрын хугацаанд БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн төв телевиз мэдээлжээ.

Ким Жон Уны энэ удаагийн айлчлал нь Хятад улсад хийж буй түүний дөрөв дэх айлчлал болсон бөгөөд түүнийг дагалдаж түүний гэргий И Сол Жу, түүний зөвлөх бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын дарга Ким Ён Чол, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Ким Жон Уны дүү Ким Ё Жон нар явсан юм. Ким Жон Ун АНУ-ын ерөнхйилөгч Дональд Трамптай хийх уулзалтаас өмнө Пёньяны хамгийн ойрын түнш болох Хятад улстай стратегийн асуудлаа хэлэлцэх зорилгоор тус улсад айлчилсан гэж шинжээчид үзэж байна. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жилд хийсэн энэхүү айлчлал Ким Жон Уны 35 насны төрсөн өдөртэй давхацсан зэрэг нь хоёр улсын харилцаа хэр дотно байгааг харуулж байна гэж дүгнэж байгаа юм байна.

Эх сурвалж: www.scmp.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-10 202.131.233.190

Миний хүү цаад цагаач америкуудыг жаахан айлгаад байгаарай. Аав нь тэр хойгуур хөрөнгөжиж аваад цаад цагаачийг чинь зодноо. Харин миний хүү тэр аав /орос/-даа битий нээх хэлээрэй. Цаадах чинь түргэн зантай шүү.

Avatar

зочин 2019-01-10 202.131.225.150

хойт солонгос бол хятадын нэг муж л юм байна доо. энэ муу амьтан нэг л хүнтэй уулзах болохоороо ши хүүгээс очиж би юу гэж хэлэх үү л гэж асуух юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж